Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв

Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв

Share

Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!

Тус төв нь үндэсний хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалт, судалгаа явуулах, протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор нь чанартай, хүртээмжтэй хүргэх үүрэг бүхий төрийн байгууллага юм

Photos from Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв's post 23/05/2026

🏃 🏃‍♀️ Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн Сэргээн засах төв эмнэлгийн ажилтан, албан хаагчид “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээний 5 км болон 10 км-ийн төрөлд амжилттай оролцлоо.

💪🏽💪🏽 Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээнд хамт олноороо нэгдэн оролцож, эрч хүч, эв нэгдлээ илэрхийллээ.

👏👏Нийт оролцогчдодоо баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

23/05/2026

ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ-ХАМТДАА ХӨГЖЬЕ!

🧶🧵Ability Expo-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн удирдлага болон холбогдох байгууллагуудын албан хаагчид Дархан-Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвөөр зочлон, зорилтот бүлгийн иргэдийн гараар урласан бүтээлүүдтэй танилцлаа.

Уран бүтээл, хөдөлмөр шингэсэн эдгээр бүтээгдэхүүн бүрээс ур чадвар, хүсэл тэмүүлэл, хөдөлмөрийн үнэ цэнэ тод мэдрэгдэж байв.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд ийм төрлийн үзэсгэлэн худалдаа, хамтын ажиллагаа, бодит дэмжлэг чухал ач холбогдолтой юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв
Дархан-Уул аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

22/05/2026

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ “ABILITY EXPO-2026”Дархан-Уул аймаг 2026.05.21-22

📢📢Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Цогц арга. хэмжээ-Төвийн бүс 2026” Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сэргээн засах, протез, ортопед, туслах хэрэгслийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүргэж, “Ability Expo-2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, яамны холбогдох албан хаагчид болон Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн удирдлагууд оролцож, Дархан-Уул аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

🗣️Хүн бүрт боломж бий...
Халамжаас хөдөлмөрт-хамтдаа хөгжье!
#ХаламжаасХөдөлмөрт #ХөдөлмөрЭрхлэлт #ХүртээмжтэйНийгэм #ДарханУул #ТөвийнБүс2026

22/05/2026

📢📢 Дархан-Уул аймагт төвийн бүсийн хэмжээнд Протез, ортопедийн үйлчилгээ үзүүлэх цогц арга хэмжээ эхлээд 2дахь хоногтоо үргэлжилж байна.
🧑🏻‍⚕️👩🏻‍⚕️Сэргээн засах, туслах технологийн баг хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сэргээн засах, зөвлөгөө мэдээлэл болон туслах хэрэгслийн үйлчилгээг үзүүлж байна. Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв

Photos from Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв's post 20/05/2026

📢АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ 2026

📌АШУИС-аас зохион байгуулсан “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт–2026” арга хэмжээнд Сэргээн засах төв эмнэлгийн Статистикч Д.Эрдэнэцэцэг, Нийгмийн ажилтан Г.Эрдэнэчимэг нар оролцлоо

📌Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр төгсөж буй оюутнуудад байгууллагынхаа үйл ажиллагаа, сэргээн засах тусламж үйлчилгээ, ажлын байрны боломжийг танилцууллаа.

📌2026 онд дээрх мэргэжлээр нийт 28 оюутан төгсөх бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын дунд хүний нөөцийн хэрэгцээ өндөр байгааг онцолж байв.

📌Манай байгууллагын зүгээс төгсөгчидтэй холбоо тогтоон, байгууллагын орчин нөхцөлтэй танилцуулахаар боллоо

Photos from Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв's post 12/05/2026

📢Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан манай төвийн Сэргээн засах эмнэлгийн сувилагчид Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдсанд баяр хүргэе.

🎖️Ерөнхий мэргэжлийн сувилагч Г.Энхчимэг, П.Нямдолгор нар Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, сувилагч Д.Батцэцэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

🎖️Шагналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн дарга Т.Бодау нар гардуулан өглөө.

🎉Байгууллагынхаа нийт сувилагчдадаа хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

12/05/2026

📢 ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ🎉🎉🎉

Эрхэм хүндэт сувилагч нартаа,

🩺Сувилагчдын баярын халуун мэндийг хамт олныхоо нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

🩺Хүн бүрийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах ариун үйлсэд тань талархал илэрхийлье. Та бүхний энэрэнгүй сэтгэл, мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэл олон хүний амьдралд гэрэл гэгээ болж байгаа нь бидний бахархал билээ.

🩺Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
“Сэргээн засах, туслах технологийн үндэсний төвийн хамт олон”

Photos from Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв's post 08/05/2026

📢Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзаж, салбарын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.

🎖️Тус уулзалтын үеэр манай төвийн Сэргээн засах төв эмнэлгийн их эмч Доёдын Тэгшжаргал, ЗСНҮХ-ийн дарга Тогтохын Гантулга нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа. Тэдний төр, нийгмийн өмнө үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлүүлж энэхүү шагнал хүртсэнд хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

🎖️Түүнчлэн жил бүрийн 5 дугаар сарын гурав дахь бямба гарагт тохиодог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан салбарын нийт ажилтан, албан хаагчдад баярын мэнд хүргэе.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сэргээн засах, туслах технологийн үндэсний төв/СБД 7-р хороо Эрхүүгийн гудамж
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30