Ankhbayar Enkhtaivan

Ankhbayar Enkhtaivan

Share

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

08/03/2024

Эмэгтэйчүүд бид улных баймааргүй байна.

07/03/2024

Аль нь иддэг юм бол.

06/03/2024

Үнэхээр бууж өгмөөр санагдсан үедээ уншаарай:

1. Бүх юм түр зуурынх байдаг. Давалгаа шиг, мөчлөгтэй. Эхэлсэн бол дуусдаг. Энэ хэцүү үе ч бас заавал дуусна.

2. Хүн туйлдаа хүртэл ядрах үед хүний тамир тэнхээний 40 хувьд ч хүрээгүй байдаг гэж байгаа. Танд асар их дотоод хүч байгаа. Зүгээр л нүдээ аниад өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй.

3. Та урагшаа явж л байгаа бол ялж яваа. Жижигхэн алхам бүрээ, сөөмөөр ахих бүрээ дотроо таашаан хүлээж аваарай.

4. Амьдралынхаа утга учрыг мартаагүй хүнд зовлон, бэрхшээлтэйгээ бүх мөчүүд амттай байх болно. Та юуны төлөө яваа билээ, таны үр хүүхдүүдэд ямар түүх яригдан үлдэх билээ. Тэрийгээ санаарай.

5. Хойшоо нэг алхах өдөр байхад урагшаа гурав алхах өдөр бас байна. Алдаа гаргана гэдэг бол залуу хүн ч гэлтгүй юм хийж яваа хүнд заавал байдаг зүйл юм шүү. Юу ч хийхгүй суугаа хүн л алдаагүй амьдарна.

6. Юу ч бүтэхгүй, гацалттай байгаа бол анхаарлаа өөртөө хандуулаарай. Морьдoo тарга авахаар дайн хийнэ гэдэг шиг өөрийгөө тамир, тэнхээтэй болгохдоо анхаараарай. Энэ бол гацалт биш юм шүү.

7. Хэцүү цаг мөчүүд бол нөхрийн чанарыг таних завшаант үе юм. Найзуудаасаа тусламж хүс. Ойр дотныхондоо сэтгэлээ хөнгөлж ярьж чадах хэмжээндээ асуудлаа ойлгуулж, тус асуу. Зориг шаарддаг, эгогоо дарах хэрэгтэй болдог үе. Эгогоо дараад суръя л даа ядаж.

Hippocards - Үг цээжилдэг апп
Coppy

05/03/2024
09/02/2024

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Төр түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

Хүндэтгэсэн: Э.АНХБАЯР.

09/10/2023

Зүгээр л цэцэг өргөсөөр 25 жил боллоо!

С.Зориг агсан бид 2 нэг Засгийн газрын гишүүд байлаа. Талийгаач Дэд бүтцийн сайд, би Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд. 1998 оны тэр орой дуудагдан очиход талийгаачийн гэрт манай Засгийн газрын гишүүд бас бус олон хүн цугласан байв. Хэргийн газарт, гэрт нь тийм олон хүн замбараагүй орсон байхыг хараад гайхаж байлаа.
Хэрэг гарах үед Ерөнхийлөгч байсан Н.Багабанди үргэлжлүүлэн 7 жил Ерөнхийлөгчөөр ажилласан байдаг. Хожим Ц.Элбэгдорж бас Ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан. 7,8 жил бол богино хугацаа биш. Ц.Элбэгдорж буухынхаа өмнө энэ хэргийг “илрүүлж байна” гэж будилаан хутгаад, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Зоригт нь өөрөө шүүх хуралдаанаа даргалж хэдэн хүнийг хэрэгтэн болгосон ч тэр хүмүүс нь цагаадчихсан. Тэр ч байтугай хэрэг гарах үед Цагдаагийн даргаар ажиллаж байсан Мөрөн 2000 оны сонгуулиар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж шоудаад УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Бас тэр үед Нийслэлийн Цагдаагийн дарга байсан Ганболдыг хожим Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АТГ-ын дарга болгосон. Одоо ч тэгээд алуулсных нь хохь, амьдынх нь зол болж цэцэг өргөж шоуддаг л өдөр болж дээ, харамсмаар. Хэдий болтол хэдэн хүн энэ хэргийг илрүүлнэ, илрүүлж байна гэж шоудах юм бол?
Энэ хэргийг үнэнээр нь илрүүлэх хүсэл анхнаасаа байгаагүй юм шиг, одоо ч байхгүй юм шиг!!!

06/10/2023

Ээжийн охин ээждээ эргэж ирсэнгүй. Инээд цалгисан сургуульдаа ч очсонгүй. Энгэртээ тэвэрч өсгөхдөө сүүдрээс хүртэл халхалж өсгөсөнсөн. Гэвч тэр цэцгийг бузрын гараараа нэг араатан тасдаж, булаад орхиод явж. Даан ч яавдаа. Түмэн олноороо эрж хайж, туйлдаа ганцхан амьд л байгаасай гэж залбирав. Даан ч ёрын тэр араатны харгислалд охины зүрх зогсчээ. Үртэй хүн бүр, дүүтэй ах эгч бүгд гашуудаж байна.

Хичнээн Гашуудавч тэр цэцэг дахин соёолохгүй. Бидний ирээдүй, хүн дүрст араатнуудад тас татуулж, уйлахаасаа ч айн дагжин чичрэх ёстой юу?
Бяцхан зүрх зогстлоо, сүүлчийн хүсэл нь юу байсан бол гэж өөрсдөөсөө асууцгаая. Тэр бидэнд юуг хэлэхийг хүссэн бол, намайг олох байхдаа гэсэн эцсийн итгэл найдварын амьсгалдаа юу тэр шивнэсэн бол.
Нулимс нь хацрандаа хатсан дүү чиний зовлонг дахин хэнд ч мэдрүүлэхгүй юмсан.
Аав, ээжүүд, ах эгч, найзуудаа!!

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Brend Online Shop
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00