Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс

Share

Сонгинохайрхан дүүрэг Худалдаа үйлчилгээний хэлтэс

29/09/2024
01/04/2018

Ном сонсохын зургаан хирийг тэвчих нь

Ловон Егнэн бээр зохиосон “Ном тийн номлохуйн ухаан”- аас:

Омог, үл сүсэглэхүй, үл чухалчлах, гадны зүйлд алгасрах, сэтгэлээ хураах, уйсахуй нь сонсохын хир мөн хэмээн айлджээ.

Анхдугаарт

Омог нь:
“Энэ удаа л сонсъё” хэмээн ном сонсохыг үл дурлах, энэ багш надаас ухаанаараа тааруу юм, ном үүнд би өөрөө мэргэн болой хэмээхийн омгоор сонсож үл болмуй.
Хоёрдугаарт

Үл сүсэглэхүй:
Ном хийгээд багшийн гэмийг шинжлэхийг хэлэх бөгөөд тэр нь ашиг тус огт үгүй, харин ч их гэм алдал юм. Өөрийн багш болон номыг гэмтэй мэт шинжилж болохгүйг өгүүлэхийн хэрэггүй тодорхой билээ. Өөр хүн багшийн тань гэмийг өгүүлэхэд ч үл сонсон түүнд “Тийн бүү өгүүлэгтүн.Багш минь бурхан бодитой мөн” хэмээн няцаа. Үүнийг тань сонсохгүй дахин өгүүлвэл тэндээс босожөөр зүгт яваарай. Хэрэв явалгүй өгүүлэхийг нь сонсвол тангараг эвдрэх болно хэмээн номлосон.

Гуравдугаарт:

Чухалчлан үл хэрэглэх нь:
Номонд үнэн сэтгэлээсээ орохгүй юм уу оровч номыг үл хэрэгсэхийг хэлэх бөгөөд гэм үүнийг тэвчин ном нь байхгүй байхын аргагүй маш хэрэгтэйг санаснаар сонсох хэрэгтэй.

Дөрөвдүгээрт:

Гадны зүйлд алгасрах :
Ном сонсохдоо дуу, дүрсэнд алгасрахгүй байх хэрэгтэй. Нүд, дүрс үзэгдэлд алгасрах юм уу чихээр дуунд алгасарваас сэтгэл ч даган үймж тогтворгүй болно. Дуу, дүрсэнд алгасраагүй боловч өөрийн гэр орны үйл тэргүүтэнд сэтгэл алгасрах нь элбэг тул дурдалаар ахин дахин сахивал хожим алгасрахгүй болно.

Тавдугаарт:

Сэтгэлээ хураах нь:
Ном сонсохуйн цагт самади бясалгах болон нойрмоглох, будангуйрахыг хэлэх бөгөөд түүнийг тэвчин ухаанаа сэргэг тодорхой болгоод сонсох хэрэгтэй.

Зургадугаарт:

Уйсахуй нь: Номыг хэтэрхий удаан хугацаагаар сонсвол уйсдаг. Мөн утгыг нь ойлгохгүй бол бас уйсна. Тэрчлэн “Хичээл бушуу тараасай” гэх нь ч ном сонсохын хир мөн тул тэвчих хэрэгтэй.
Урьд Жилин Гарлин хэмээгч бээр ном сонсохын тулд биендээ мянган төмөр хадаас талбисан ба Гана Шини Бали нэрт хаан бээр бярман багшаас нэг бадаг ном сонсохын төлөө өөрийн биений махыг нүхлэн мянган гол хатгасан түүхтэй бөгөөд тэр мэтчилэнгээр номын тухайтад хэмжээлшгүй бэрх явдлыг үйлдсэн байдаг.
Мөн урьд цагт таван зуун аршийн багш Удала бээр дээдийн номын тухайтад арьсаа хуулж цаас болгон, ясаараа үзгийг үйлдсэн бол Дамагама нэрт ханхүү галт гуу уруу харайсан түүхтэй.

08/11/2016

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД, СӨХ-ны АНХААРАЛД:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 61 дүгээр тогтоолуудыг үндэслэн иргэдийг хальтарч унан, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэн ойр орчмын 50м талбайн ЦАС, МӨСИЙГ ШУУРХАЙ ЦЭВЭРЛЭНЭ ҮҮ.
Хэрвээ танай байгууллагын гадна талбайн цэвэрлээгүй цас мөсөн дээр иргэн унаж бэртвэл танаас болон танай байгууллагаас эмчилгээний зардал гарах болохыг анхаарна уу....

27/10/2016

УРИЛГА
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн 377 жилийн ойн ажлын хүрээнд "Их хотын хямдрал 377" хямдралтай худалдааг тус дүүргийн 14 дүгээр хороо Цамбагарав үйлчилгээний төвийн задгай талбайд 2016 оны 10 сарын 29-ны өдөр зохион байгуулна. Тус арга хэмжээнд Талх чихэр ХХК, Сүү ХК, aлтан тариа ХХК, Милл хаус ХХК, Тесо корпорацийн Милко ХХК, Мах импекс ХХК, Мон сүү ХХК, Мон жүүс ХХК, Монос косметикс ХХК, СНН ХХКомпаниуд оролцож бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр мөн төмс, хүнсний ногоог зах зээлийн үнээс хямдраар худалдаалах болно.

Photos 29/04/2016

Аж үйлдвэрийн салбарын өгөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл, түүнээс шалтгаалан үүсч болох эрсдэл зэргийг нэгтгэн тодорхойлж, зөвлөмж, бодлого боловсруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын тооллогын ажлын нээлтийг хийлээ. Үйлдвэрлэл эрхлэгчиддээ ажлын амжилт хүсье. СХДЗДТГ

Photos from Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс's post 18/04/2016

Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүддээ ажлын амжилт.

18/03/2016

Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг Монголын нийт эрчүүддээ хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай

07/03/2016

Сонгинохайрхан дүүргийн нийт эмэгтэйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ/207 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 18:00