108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв

Share

Манай дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба хүүхдүүд та бүхэнд 24 цагийн турш үнэ төлбөргүй нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлнэ.

Хүүхдийн тусламжийн утасны гол зорилго нь хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөлгөө, зөвлөмж, хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэхэд чиглэдэг.

03/06/2026

🇲🇳Монголын өрх бүрт хүрч буй "Хүүхэд, гэр бүлийн виртуал хөтөч"-ийг хэрхэн ажиллахыг танилцуулъя.

✅Таны хүлээн авсан энэхүү "AR STICKER" нь хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалтай холбоотой баталгаат мэдээлэл зөвлөгөө авах виртуал хөтөч юм.
✅Юуны өмнө стикэр дээр байрлах QR кодыг уншуулан "AR MONGOLIA" аппликейшнийг татан суулгана. Мөн та "E-MONGOLIA" аппликейшн руу нэвтрэн орж, QR унших хэсгээс "AR камер нээх" хэсгийг сонгон ашиглах боломжтой.
Аппликейшн нээгдсэний дараа гар утсаа STICKER рүү чиглүүлээрэй. Виртуал хөтөч автоматаар нээгдэж, хэрэгтэй мэдээллүүд таны өмнө гарч ирнэ.
✅Эндээс ТА
- Хүүхдийн хүмүүжил
- Гэр бүлийн харилцаа
- Өсвөр насны зөвлөгөө
- Хүүхэд хамгааллын хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө зэрэг олон төрлийн агуулгыг хялбар үзэх боломжтой.
✅Мөн дохионы хэлний мэдээллийг ч үзэх боломжтой.
Хамгийн чухал нь та хүссэн үедээ хаанаас ч гар утсаар уншуулан баталгаат мэдээлэл зөвлөгөөг хүссэн үедээ авах боломжтой.
Хэрэв вирутал хөтчийн дуу гарахгүй байвал гар утасны "SILENCE MODE" тохиргоог шалгаарай. Та өдөр, шөнө, амралтын өдөр ч хамаагүй хүссэн үедээ дахин уншуулан хялбар ашиглах боломжтой.
✅Тиймээс энэхүү STICKER-ээ гэр бүлийн бүх хүн харах боломжтой тохиромжтой газар наан ашиглаарай.
ӨРХ БҮРТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ВИРТУАЛ ХӨТӨЧ БАЙРЛУУЛАХААР БОЛЛОО.
ХЭРЭГТЭЙ МӨЧ БҮРД ТАНЫ ДЭРГЭД
#УрьдчиланСэргийлье
#Виртуалхөтөч
#ХамтдааШалгая

Photos from 108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв's post 03/06/2026

📍ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 182 ДУГААР КОНВЕНЦИЙН ТОДОРХОЙЛОЛТ
📍Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай ойлголт

02/06/2026

📝Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газраас хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх "ХАМТДАА ШАЛГАЯ-ХАМГААЛЪЯ" аяныг орон даяар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

📝Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийг ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн хүрээний болон орчны эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар зорьж байна.

📝Хүн бүр хүүхэддээ ээлтэй орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.
Үнэлгээний линк:
1. Эцэг, эхчүүд өөрийн гэрийг хүүхдэдээ хэр ээлтэй гэдгийг үнэлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах үнэлгээний линк:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfxdL3iEOsMJ_1ieaphFNthJ8hwqk9PsrHnqJU5lWq-ZYCFkg/viewform
2. Гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүйбайдлыг үнэлэх линк: https://docs.google.com/forms/d/1RY3EBHEA98bwwvzmjJH_sLEWOWqGD9LitC_RVU54_IQ/viewform?edit_requested=true
3. Хүүхдийнхээ амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлыг үнэлэх линк:
https://docs.google.com/forms/d/13uWvB-pLuqEQmOIJgdxaYEe6PoJgLnid5obQeY-ipG8/viewform?edit_requested=true
4. Сургууль, цэцэрлэгийн ойр орчны аюулгүй байдлыг үнэлэх линк:
https://docs.google.com/forms/d/1pVhnAYQcxn6J5l9yRKqrHe67_cpNv1T2D16flDjQ5t8/viewform?edit_requested=true
5. Орон нутгийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудын аюулгүй байдлыг үнэлэх линк:
https://docs.google.com/forms/d/1CWfS1LSsQDyBxJqS-phQ_gZDnTcZtXCvlN2X8YEcvxw/viewform?edit_requested=true

01/06/2026

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

01/06/2026

✅108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 5 дугаар сарын 25-ний өдрөөс 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх сувгаар дуудлага мэдээлэл хүлээн авсан байна.
📌Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар:
👉Хүүхдийн эрх, хамгаалалын ,
👉Зөвлөгөө хүссэн дуудлага ,
👉Мэдээлэл хүссэн дуудлага ,
👉Зорилтот бус ,
👉Өргөдөл санал бүртгэгдсэн байна.
📌Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага :
👉Аймгийн хэмжээнд мэдээлэл,
👉Нийслэлийн хэмжээнд мэдээллийг холбон зуучилсан байна.
📌Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд үйлчилгээ авсан байна.
.
#Дуудлага I #Мессэжүйлчилгээ I #Чатүйлчилгээ
#ХүүхдийнУтас I #ХүүхэдХамгаалал I #ХүүхдийнЭрх I #ЗөвлөгөөМэдээлэл

Photos from Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар's post 31/05/2026
31/05/2026

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ӨНӨӨДӨР ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайд 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” №10 албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох салбарын сайд нар, бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг чиглэл өглөө.

Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас дараах УРИАЛГА–ШААРДЛАГЫГ гаргаж байна.

🔰УРИАЛГА – ШААРДЛАГА
Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэл нь зөвхөн нэг гэр бүл, нэг байгууллагын асуудал бус, үндэстний ирээдүй, нийгмийн хариуцлагын хамгийн чухал асуудлын нэг билээ.
Харамсалтай нь бид осол, эрсдэл, хайхрамжгүй байдал, хариуцлагагүй хандлагаасаа болоод нялх балчир үр хүүхдүүдийнхээ амь насыг алдаж, нөхөж баршгүй гарз хохирол амссаар байна. Нэгэнт болсон хойно нь харамсаж, эмгэнэх бус урьдчилан сэргийлж, эрсдэлийг арилгаж, хүүхэд бүрийг хамгаалах нь өнөөдрийн нэн тэргүүний үүрэг байх ёстой.

Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд хүүхдээ хамгаалах нь хамгийн чухал үүрэг бөгөөд тэдэнд аюулгүй орчин бүрдүүлэх нь төр, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.

Улс орон даяар “Хүүхдийн аюулгүй орчны үзлэг”-ийг өрнүүлж, дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийг УРИАЛЖ, бас ШААРДАЖ байна.

НИЙТ ИРГЭДЭД ДАРААХ УРИАЛГЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

✅Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй. Энэхүү эрхийг хангахын төлөө төр, байгууллага, иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан, хамтдаа нэгдэхийг уриалж байна.

ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

2026.05.31

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar