Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Emergency rescue service, Nalaikh district, Ulaanbaatar city, Ulaanbaatar.

Photos from Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 04/06/2026

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Налайх дүүргийн Онцгой комиссын гуравдугаар хуралдааныг өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

✅Хуралдаанаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг чиглэл болголоо. Үүнд:
📌Дүүргийн хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах.
📌Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах.
📌Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн вирус Монгол Улсад анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Онцгой комиссын дарга Д.Наянбаяр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэлүүдийг өглөө.

03/06/2026

#ахуйнгалтүймэр
#аюулгүйбайдлаахангая

02/06/2026

#УрьдчиланСэргийлье
#аюулгүйбайдлаахангая

Photos from Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 01/06/2026

ХҮҮХЭД БҮРИЙН ИНЭЭД ЦАЛГИСАН "ХҮҮХЭД БҮР ОД–2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

✅Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Налайх дүүргийн Соёлын ордны урд талбайд зохион байгуулагдаж буй “Хүүхэд бүр од–2026” баярын үйл ажиллагаанд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Бяцхан аврагч" уриатай хүүхдийн тоглоомын хэсгийг байгууллаа. Энэхүү тоглоомын хэсэгт "Аюулгүй амьдрах ухаан"-д хүүхдүүдийг сургаж дадлагажуулахад гол зорилго оршсон юм.

✅Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамтран ажиллагч байгууллага болох Траст Трейд ХХК-аас хүүхэд, багачуудад зориулж гарын бэлгийг гардууллаа.

✅Мөн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урдуур зорчиж явсан хүүхэд багачуудад гэнэтийн бэлэг барилаа.

✅"Хүүхэд бүр од-2026" арга хэмжээ хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баяслаар дүүрэн үргэлжилж байна.

Photos from Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс's post 30/05/2026

"ХАТАН ТУУЛ ГОЛОО ХАЙРЛАЯ" САЙН ДУРЫН АЯНД НЭГДЛЭЭ

✅Гол нуурын эргийн аюулгүй байдлын газрын санаачилсан "Хатан Туул голоо хайрлая" сайн дурын 05 дугаар аян өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа.

✅Энэхүү арга хэмжээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон тус хэлтсийн Ахлагчийн зөвлөл, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Горхи Тэрэлжийн ТХГазар, Налайх дүүргийн 01 дүгээр хороо, дүүргийн Гэр бүл хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс, Налайх дүүргийн Улаан Загалмайн хороо, Гол мөрөн нуурын эргийн хамгаалалт ТББ, Монгол морь, нохой чарга жуулчны баазНалайх дүүргийн хот тохилжилтын газрын нийт 60 гаруй алба хаагчид тус аянд хамрагдлаа.

✅Аяны хүрээнд Налайх дүүргийн 1-р хороо Байтаг Богд амралтын газрын урд талаас эхлэн Тэрэлжийн гүүр хүртэлх 10 км газрын голын эрэг болон гол доторх 10 орчим тонн хогийг цэвэрлэлээ.

✅Иргэд та бүхэн ногоон бүсэд зорчиж, аялаж зугаалахдаа ил задгай хог хаяхгүй байхыг анхааруулж байна. 🇲🇳🇲🇳🇲🇳

Нийслэлийн Онцгой байдлын газар
Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар
Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Налайхын Мэдээ
Монгол Морь, Нохой Чарга

29/05/2026

✅Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр, шар өвсний гал түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн 9 дүүргийн нутаг дэвсгэрт 45 чиглэлд өдөр бүр гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
✅Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 2, шар өвсний гал түймрийн 106 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Photos from Нийслэлийн Онцгой байдлын газар's post 29/05/2026

АЛБА ХААГЧИД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

📌Нийслэлийн онцгой байдлын газраас “Урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний чадавхжуулах сургалт”-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Алба хаагчид газар зүйн мэдээллийн систем (ArcGisPro) программ хангамж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээг бодитой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа шинэлэг арга барилаар, дэвшилтэд инновацыг нэвтрүүлэх, хэвлэл, олон нийттэй харилцах аргазүй, зохион байгуулалт, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх төлөвлөх чадварт суралцсан юм. Сургалтад дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдлаа.

29/05/2026

Аврах гарц, аврагдах боломж
#СЭРГИЙЛЬЕ

Photos from Онцгой байдлын ерөнхий газар's post 29/05/2026

ИРЭХ САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх зургаадугаар сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Муудалтын үеүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлэлт, үрсэлгээ хамгаалалт болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд зонхилох тул хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна.

Иймд ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 3-5ºС-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна. Харин нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3ºС–аар дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд (ялангуяа сарын сүүлээр) нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C–аар сэрүүн байх төлөвтэй байна. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°C-аар дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд бага зэрэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр (ялангуяа сарын сүүлээр) ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°C-аар хүйтэн байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр сэрүүсэж, олон жилийн дунджаас 2-5°C-аар хүйтэн байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар сэрүүн байна. Харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд олон жилийн дунджаас 1-3°C–аар дулаан өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.
Эх сурвалж: ЦУОШГ

https://nema.gov.mn/post/175552
#цагагаарынтөлөв

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Nalaikh District, Ulaanbaatar City
Ulaanbaatar