Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia

Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia

Share

Хавдартай өвчтнүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг шаард?

08/03/2026

💪🎗️ЦУСНЫ ХАВДРЫГ ДАВАН ТУУЛАГЧ ХҮҮХДИЙН ОЛОН УЛСЫН 7 ХОНОГИЙН “ХҮҮХЭД БҮР ХАВДАРГҮЙ ИРЭЭДҮЙД АМЬДРАХ ЭРХТЭЙ” АРГА ХЭМЖЭЭНД ТУРК УЛСАД ОРОЛЦОХ УРИЛГА

🎪Бүгд Найрамдах Турк улсын Лосев сангаас жил бүр цусны хавдрыг даван туулагч хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг арга хэмжээнд нэг хүүхэд, нэг ээжийн хамт Монгол улсаас оролцуулах ажлыг Хавдрын үндэсний зөвлөл НҮТББ зохион байгуулж байна.

⏱️Огноо: 2026 оны 5-р сарын 11-16-ны өдрүүд

🎯Болох газар: Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул болон Бурса хотууд

Нас: 8-14 настай, цусны хорт хавдрыг даван туулагч

🛫🚖Зардал: Турк улсад байх байр, хоолны зардлыг Туркийн тал хариуцна. Монгол улсаас Турк улсын Истанбул хот руу ирж буцах зардлыг Хавдрын үндэсний зөвлөлтэй хамтран ажилладаг ивээн тэтгэгч байгууллага даана.

🎡🏥Олон улсын 7 хоногийн хугацаанд хүүхдүүдийг соёлын арга хэмжээ, эмнэлэг, сургууль, олон нийтийн арга хэмжээнд оролцуулна.

📞Оролцохыг сонирхсон эцэг эхчүүд доорх хүсэлтийг цахимаар 2026 оны 3 сарын 18-ны дотор илгээнэ үү. Тодруулах асуулт байвал [email protected] хаягаар тодруулж болно.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeOS5YkMhnAz2_UtixrPvAc64HMMmUvXcK8QEf7RWwoPlCw8A/viewform?usp=sharing&ouid=103034730430826621587

13/02/2026

Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-аас гаргасан эрүүл мэндийн зөвлөгөө бүхий ширээний хуанли болон сарын төлөвлөлтийн хуанли

Таны худалдан авсан хуанли нь хавдартай өвчтөнүүдэд зориулсан, эмнэлгүүдээр үнэгүй тараагддаг цуврал номнуудын хэвлэлтэнд зориулагдана.

Ширээний хуанли - 25,000
Төлөвлөлтийн хуанли - 10,000

Photos from Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia's post 04/02/2026

Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулан Монгол үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулсан Сумын заан залуу бөхчүүдийн барилдаанд 672 залуу хүчтэн оролцлоо.

2017 оноос хойш жил бүр зохион байгуулдаг энэ арга хэмжээ нь үндэсний бөхөөр дамжуулан хавдрын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ арга хэмжээг санаачлан жил бүр зохион байгуулдаг Монгол улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү, дэмжиж хамтран зохион байгуулдаг Монголын үндэсний бөхийн холбоо, Ерөнхий цэц улсын өсөх идэр начин Ж Оргил ахлагчтай жаяг дэгийн баг хамт олондоо маш их баярлалаа.

31/01/2026

Хавдартай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан сумын заан болон залуу бөхчүүдийн бөхийн барилдаан 2-р сарын 1-ний өдрийн 11 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана

28/01/2026

Хүүхдийн сувиллын бэлтгэл ажлаа хангаж бясалгалын өргөө, гэрүүдийн бэлтгэл ажлын явцаа Орд гэр ийнхэнтэй ярилцаж байна.

04/01/2026

Жил бүрийн 1-р сар умайн хүзүүний хорт хавдрын асуудлаарх мэдээллийн сар.

Охидын 90% нь Хүний Папиллома Вирусийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдаж, эмэгтэйчүүдийн 70% нь Хүний Папиллома Вирус илрүүлэх шинжилгээ хийлгэж, эрт илрүүлэгт хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдартай өвчтөнүүдийн 90% нь эмчилгээнд хамрагдвал умайн хүзүүний хавдрыг устгах боломжтой.

30/12/2025

🎉🎄🌹🌼 Жил бүр хэвлэгддэг “Аз жаргалын хуанли” болон шинээр гарсан ширээний төлөвлөгч хуанли худалдан авснаараа та нийслэл, 21 аймагт хавдартай өвчтөн, асран хамгаалагч нарт зориулсан цуврал номнуудыг 📗💪хэвлэхэд дэмжлэг үзүүлэх болно 📖 💓 💓💓

• Хуанли үнэ: 25,000 төгрөг
• Төлөвлөлтийн ширээний хуанли: 10,000 төгрөг.
• Хүргэлт: үнэгүй

🩷 93000500 5070 371 953 Хаан банк, Хавдрын үндэсний зөвлөл🎗️

📞 Утас: 94070333

#Азжаргалынхуанли2026

27/12/2025

🎄 ШИРЭЭНИЙ ХУАНЛИ-2026

🌼 Энэ жил шинээр ширээний төлөвлөгч хуанли гаргалаа. Сараар ажлаа төлөвлөж харахад илүү амар.

Таны худалдан авалт Хавдрын үндэсний зөвлөл ТББ-аас эрхлэн гаргаж нийслэл, 21 аймагт хавдартай өвчтөн, асран хамгаалагч нарт зориулсан цуврал номнуудыг 📗💪хэвлэхэд дэмжлэг үзүүлдэг 📖 💓 💓💓

• Төлөвлөлтийн ширээний хуанли: 10,000 төгрөг.
• Хүргэлт: үнэгүй

🩷 93000500 5070 371 953 Хаан банк, Хавдрын үндэсний зөвлөл🎗️

📞 Утас: 94070333

21/12/2025

🎉🎄 АЗ ЖАРГАЛЫН ХУАНЛИ-2026 ХЭВЛЭЛТЭЭС ГАРЛАА 🎄🎉

🌸🌹🌼 Жил бүр хэвлэгддэг “Аз жаргалын хуанли” болон шинээр ширээний төлөвлөгч хуанли хэвлэгдлээ.

Таны худалдан авалт Хавдрын үндэсний зөвлөл ТББ-аас эрхлэн гаргаж нийслэл, 21 аймагт хавдартай өвчтөн, асран хамгаалагч нарт зориулсан цуврал номнуудыг 📗💪хэвлэхэд дэмжлэг үзүүлэх болно 📖 💓 💓💓

• Хуанли үнэ: 25,000 төгрөг
• Төлөвлөлтийн ширээний хуанли: 10,000 төгрөг.
• Хүргэлт: үнэгүй

🩷 Захиалга: Та 93000500 5070 371 953 Хаан банк, Хавдрын үндэсний зөвлөл🎗️

📞 Утас: 94070333

#Азжаргалынхуанли2026

10/12/2025

Өдөрт нэг халбаганаас бага хэмжээтэй давс хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах боломжтой.

Decrease your risk of a heart attack:

Choose foods with less salt and use salt sparingly in cooking and at the table.

Protect your health with a low salt diet.

Photos from Хавдрын Үндэсний Зөвлөл/National Cancer Council Mongolia's post 29/11/2025

Дарь эхийн өргөө хавдартай өвчтөн байрлуулах төвийг анх байгуулахдаа 2 давхар ортой бол олон хүн багтаана гэж бодож тал өрөөнүүддээ 2 давхар ор хийсэн юм. Одоо 5 дахь жилдээ ажиллахдаа өвчтэй хүмүүс ч тэр, асран хамгаалагч ч адил 2 давхар орон дээр гардаггүй, ор ашиглалт бага байдгийг олж харсан болохоор бүх орнуудаа нэг хүний болгож засч, заримыг нь шинэ ороор солилоо.

Манай хамт олон суралцсаар, сайжруулахыг хичээн ажилласаар л байна.

Орон нутгаас хавдартай өвчтөн, асран хамгаалагч нар ирж байрладаг Дарь эхийн өргөө төвтэй холбогдох утас 7000 1393, 94070333.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Урлагийн сэтгэл заслын өрөөний нээлтийн талаар

Урлагийн сэтгэл заслын өрөөний нээлтийн талаар

Location

Telephone

Address


Https://goo. Gl/maps/tMJC4jYKtJR 2
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00