02/06/2026
Нийслэлийн Орон Сууцны Корпораци
Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн албан ёсны хуудас
02/06/2026
31/05/2026
🎋 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорацийн хамт олон Бурхан багшийн их дүйчэн өдрөөр мод тарьж буян хураалаа.
Манай хамт олон Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Инчон мөрөөдлийн төгөлд шинэ ургацын тарьц суулгаж, мод тарилаа.
Үндэстэй бүхэн ургаж
Үртэй бүхэн жаргах болтугай
27/05/2026
❗️СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 45.780 ИРГЭН ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛЖЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албанаас сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан орон сууцны залилах гэмт хэргийн талаар тодруулахад тус байгууллагад 2023-2025 онд 45.780 орон сууцны залилах гэмт хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал 2023 онд 12.985, 2024 онд 15.889, 2025 онд 16.906 орон сууцны залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх хугацаанд орон сууцтай холбоотой залилах хэргийн улмаас 2904 иргэн 178,9 тэрбум төгрөгөөр хохиржээ. Тухайлбал 2023 онд 639 иргэнд 45 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 2024 онд 820 иргэнд 29,5 тэрбум, 2025 онд 104,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 4,5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Харин Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпорацийн нэрийг барьсан орон сууцны залилах гэмт хэрэг 2023 онд 37, 2024 онд 21, 2025 онд 24 тус тус бүртгэгджээ.
Иймд иргэн та бүхэн орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, ЗАЛИЛАГЧДАД БОЛОМЖ ОЛГОХГҮЙ БАЙНА УУ!!!
Бидэнтэй холбоо барих утас:7000-6953
Хаяг: ХУД-ийн 1-р хороо, 120 мянгат, Мөнх тауэр 12 давхар
26/05/2026
Барилга, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Барилгын гүйцэтгэлийн ажлын үнийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
25/05/2026
Барилга, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан зарим нэр төрлийн Барилгын материалын үнийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Барилгын материалын үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад үнийн өсөлт байхгүй бөгөөд зарим нэр төрөл дээр буурсан дүнтэй байна.
23/05/2026
НОСК: 11 дэх удаагийн Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд амжилттай оролцлоо
“Алхам бүр ёс зүйтэй, амжилт бүр үнэ цэнтэй” уриан дор эхэлсэн 11 дэх удаагийн Улаанбаатар марафон олон улсын гүйлтэд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн хамт олон амжилттай оролцлоо.
Энэ удаагийн олон улсын гүйлтэд өнөө жил 46 мянга гаруй хүн оролцсон нь өнгөрсөн жилийн оролцогчдоос хоёр дахин өссөн үзүүлэлт боллоо.
Англи, Орос, Хятад, Япон, Кени зэрэг 42 орны 430 гүйгч тамирчин хүрэлцэн ирж оролцож буй тэмцээнд Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн 3 тамирчин 21 км-т уралдаж амжилттай бариандаа орсон бол 10 км-т нэг тамирчин, 5 км-т 15 тамирчин гүйж өмнөх жилийн амжилтуудаа ахиуллаа.
Тус марафонд 100 шүүгч, 2500 сайн дурын ажилтан ажиллаж байгаа аж. 152 хүний бүрэлдэхүүнтэй баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
22/05/2026
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн үед авто замыг түр хугацаагаар хязгаарлах бүсчлэл
Зөвхөн 2026 он гарсаар орон сууц захиалаад залилуулсан иргэдийн хохирол 22,9 тэрбумд хүрчээ
Иргэдийг орон сууцны захиалга өгөхдөө тухайн компаниа сайтар судлах, захиалсан байрны тоот давхраа улсыг бүртгэлд бүртгүүлэх, заавал хуульч өмгөөлөгчийн зөвлөгөө тусламж авч байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Мөнх тауэр 12 давхар
Ulaanbaatar
976
Opening Hours
| Monday | 08:30 - 17:30 |
| Tuesday | 08:30 - 17:30 |
| Wednesday | 08:30 - 17:30 |
| Thursday | 08:30 - 17:30 |
| Friday | 08:30 - 17:30 |
