Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв

Share

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

Photos from Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв's post 18/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны хаврын мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны хаврын мод тарих арга хэмжээг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчид идэвх, санаачилгатай оролцож, байгаль орчны доройтлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үйлсэд бодит хувь нэмэр оруулан ажиллав.

🍀🌳 Арга хэмжээний хүрээнд тус төвийн Нарстай дахь Хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбай, сургалтын байрны орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2 ширхэг нарс мод, 610 ширхэг шар хуас модыг тарьж, усалгаа, арчилгааны ажлыг зохион байгуулан ажиллалаа.

✅Энэхүү ажил нь алба хаагчдын экологийн боловсрол, байгаль хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэхээс гадна сургалтын орчны ногоон байгууламжийг өргөжүүлэх, хөрсний элэгдэл, тоосжилтыг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсноороо онцлог байв.

♻️Цаашид тарьж ургуулсан мод, бут сөөгний арчилгаа, хамгаалалтыг тогтмол зохион байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулан ажиллах юм.

Photos from Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв's post 12/05/2026

✅ Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус сургуулийн Удирдлагын академийн суралцагчид клиник дадлага сургалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, хиймэл дүрийн буюу симуляцийн сургалтын орчин, Албаны нохойн сургалтын хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд албаны нохойг ашиглах бэлтгэх, сурган дадлагажуулах үйл ажиллагаатай танилцав.

06/05/2026
Photos from Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв's post 01/05/2026

Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны 8 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Албаны нохойн ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

📎 Мөн энэхүү хэлэлцүүлэг нь Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.

📌 Хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчин, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Гаалийн ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг зэрэг байгууллагын 35 алба хаагч, удирдах ажилтнууд оролцов.

🔍 Оролцогч байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд албаны нохойн сургалт, ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэж, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах боломж, арга замын талаар санал солилцов.

✅ Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Албаны нохойн ашиглалт, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хамтын ажиллагаа“ сэдвийн хүрээнд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулснаар чиг үүргийн байгууллагуудын албаны нохойн ашиглалтын талаар нэгдсэн бодлоготой болж, онцгой нөхцөл байдал, эрсдэлийг даван туулах шуурхай бэлэн байдал хангагдаж, алба хаагчдын ур чадвар, албаны нохойн нөөц бүрдэл, үржлийн асуудалд ахиц гарч, үнэрийн лабораторийн үйл ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагаа хөгжих, харилцан ажиллагаа сайжрах ач холбогдолтой юм.

30/04/2026

📌Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын захиалгаар 2026-2027 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа их, дээд сургуулийн магистрантур, адьюнктур, бакалаврт элсүүлэн суралцуулах бүртгэл, сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
https://police.gov.mn/a/7914

Photos from Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв's post 29/04/2026
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Songinokhairkhan District 22th Khoroo
Ulaanbaatar