Увс аймгийн "Ус цаг уур орчны шинжилгээний алба"

Увс аймгийн "Ус цаг уур орчны шинжилгээний алба"

Share

Увс аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албны facebook х?

23/03/2014

Монгол Улсад Ус Цаг уурын алба үүсч хөгжсний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хамт олондоо болон үе үеийн цаг уурчид баярын мэнд хүргье

Photos 29/01/2014
11/11/2013

ТОВЧ ТҮҮХ

Увс аймгийн УЦУОША-ны товч түүх. Увс аймагт Ус цаг уурын байгууллагын эх суурь 1936 оны 12 сарын 25-нд тавигдсан. Цаг уурын Улаангом станц нь анх ЗХУ-ын тусламжтайгаар 4 ажиглагчтай цаг уурын шинжилгээний ажиглалтыг эхлүүлж байсан бол эдүгээ Ус Цаг Уур,Орчны Шинжилгээний Төв болон өргөжин төвдөө Урьдчилан мэдээлэх Уур амьсгал боловсруулалт Ус судлал Байгаль орчны шинжилгээний лаборатори Хөдөө аж ахуйн цаг уур Аэрологи Холбоо мэдээлэл зэрэг салбаруудтай Орон нутагт Цаг уурын 7 өртөө ХААЦУ-ын 10 харуул Ус судлалын 7 харуул БОШ-ний 1 харуултай Ус судлалын Улаангом өртөө: 1960 онд Баруунтуруун голд Ус зүйн харуул байгуулагдан 2 хугацааны усны түвшингийн судалгаа хийж эхэлсэн.Одоо 5 гол, 2 нууранд ус, мөсний горимын шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байна. Урьдчилан мэдээлэх товчоо: 1979 онд байгуулагдсан. Цаг уурын нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс дамжуулж буй бүхий л төрлийн мэдээллийг хүлээн авч боловсруулах, орон нутгийн ард иргэд, төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад богино болон урт хугацааны мэдээ мэдээллээр хангахаас гадна иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээллээр хангах үүргийг гүйцэтгэн ажиллаж байна Аэрологийн станц: 1967 онд шаар хөөргөж эхэлсэн. 1970 онд аэрологийн станц болон өргөжиж 2000 он хүртэл ЗХУ-ын Метеорит радиолокатороор ажиллаж МРЗ, Марз 2-1, Марз 2-2 зонд хөөргөж байсан. 2002 оноос Финланд улсын Дижикора – III MW-21 бүрэн автомат системийг ашиглан RS-80-15G зонд хөөргөж байна. 1972 оны 12-р сард Улаангом Аэрологийн станцын инженерээр ажиллаж байсан Ж.Цэрэндэлэг Антрактид тивийг судлах олон улсын хайгуул шинжилгээний багд оролцсон. / анхны монгол хүн./ Байгаль орчны шинжилгээний лаборатори: 1980 онд агаарын тоосжилтыг хэмжиж байгаад 1987 оноос агаар дахь NO2 , SO2 -ийн шинжилгээ хийж эхэлсэн.Улмаар 1990 онд БОШЛ болон өргөжиж, агаар, ус, хөрсний бохирдолд хяналт тавин ажиллаж байна. Цацрагийн түвшиний ажиглалтыг ДП-5А багажаар хэмжиж байгаад 2003 оноос эхлэн Финлъянд улсын Rados үйлдвэрийн DOS-110 багажаар Хар-Ус, Улаангом өртөөдөд цацрагийн түвшинг хэмжиж байна. Холбоо мэдээллийн салбар нь 1979 онд УМТ-ны дэргэд Холбоо зангилгаа нэртэйгээр байгуулагдсан. 1996 оноос компьютерийн сүлжээ ажиглан мэдээлэл дамжуулж эхэлсэн ба одоо сансарын VISAT, intrenet ашиглан бүхий л мэдээллийг авч ашиглаж байна. Хөдөө аж ахуйн салбар: 1978 онд байгуулагдсан. Одоо орон нутагт цаг уурын 6 өртөө, 11 харуулд бэлчээрийн ургамал, таримал ургамлын болон , бэлчээрийн хортон шавж, мэрэгчдийн үзэгдэл зүйн ажиглалт судалгаа, бэлчээрийн ургац, даац, багтаамж, хөрсний чийгшлийн гэх мэт Ажиглалт судалгааг тусгай хөтөлбөрөөр хийж байна. 2002 оноос автомат боловсруулалтанд шилжсэн. Уур амьсгал боловсруулалтын салбар: 1998 онд бий болсон. 10 харуул, 7 өртөөний ажиглалтын мэдээнд уур амьсгалын горимын шалгалтыг хийж мэдээний санг бүрдүүлэн ажиллаж байна. 1999 оноос METEO программ ашиглан автомат боловсруулалтанд шилжсэн.

11/11/2013

Уур амьсгал

Увс аймаг нь МУ-ын нийслэл УБ-аас 1336 км алс, эх орныхоо хамгийн баруун хязгаар их нууруудын хотгорт оршино. Хойд талаараа ОХУ-тай 640км, зүүн талаараа Завхан аймагтай 340 км, өмнө талаараа Ховд аймагтай 200 км, баруун талаараа Баян-өлгий аймагтай 200 км газраар хиллэнэ. Аймгийн нутгийн хилийн нийт урт нь 1267 км юм. Тус аймгийн нутаг нь манай улсын нутгийн 4.45% буюу 69.585 мянган ам дөрвөлжин км талбай эзэлнэ. Нийт нутгийн 60% нь хангайн, 40% нь говийн бүсэд хамрагддаг юм. Аймгийн төв Улаангом нь далайн төвшнөөс дээш 936м т оршино. Цаг уур Увс аймаг нь Их нууруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсэд орших тул эх газрын эрс тэс уур амьсгалтай, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн зэрэг өмнө ба баруун урд сумдын нутаг өвлийн улиралд заримдаа цасгүй бараг дулаахан байхад бусад нутагт 25-46см хүртэл цас унаж, 30-40 хэм хүртэл хүйтэн байх жишээтэй. Увс нуурын сав газарт багтах Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдын нутаг, Хяргас, Малчин, Хархираа, Тариалан, Түргэн, Сагил, Давст сумдын төв, Улаангом хотын орчимд зарим үед зун нь 40-өөс дээш хэм халуун болж, өвөлд нь 30.5-50.0 хэм хүйтэрнэ. Газрын хөрсний хүйтэн заримдаа 57 хэмд хүрдэг.Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Аймгийн ихэнхи нутгаар жилд дунджаар 140-200мм тунадас унах бөгөөд ууландаа 300-400мм хүрч унана.Агаарын даралт зарим үед 1055гПа хүрдэг ба энэ нь дэлхийн хамгийн их даралттай газрын нэг болгоно. Салхины хурд дунджаар 4м/с хүрдэг. Энэ их эрс тэс уур амьсгалдаа зохицсон хатуужилтай ард түмэн энэ нутагт амьдран суудаг юм. Газрын гадарга Нутгийн 8,2%-ийг хээр, 14,5%-ийг өндөр уулын, 37,7%-ийг хээрийн 39%-ийг говь цөлийн бүс эзэлнэ Увс аймаг нь мөнх цаст өндөр уулсын бүслүүрээс ойт хээр говь цөлийн бүст шилжих мөнх цас, тайга, ойт хээр, тал хээр, говь цөл, нуур цөөрөм зэрэг байгалын олон бүс бүслүүрийг хамарсан, ховор , ховордсон ургамал, амьтан, байгалийн баялаг арвин, үзэгслэн төгс, онгон дагшин газар нутагтай билээ. Хөрс Нутгийн ихэнхи хэсгээр хүрэн хөрстэй бөгөөд хар шороон хөрс тун бага хувийг эзлэнэ.Увс нуурын хотгорт кайнозойн хурдас өргөн тархсан төдийгүй Улаангом орчимд 500 метр хүрдэг. Тэс Нарийн голын сав газар , Бөөрөг дэлийн элсэнд пролювийн гаралтай дөрөвдөгч галавын хурдас зонхилно. Ургамал Увс аймгийн ургамлын аймагт 52 овгийн 180орчим төрлийн 430 гаруй зүйлийн дээд гуурст ургамал бүртгэгдээд байгаагаас гадна доод ургамлын талаар судалгааны тодорхой ажил хийгдээгүй байна. Хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхи хэсгээр тархсан. Алтан гагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамалтай. Чацаргана, үхрийн нүд, нэрс, гүзээлзгэнэ, тошлой зэрэг жимстэй. Гол мөрөн нуур Увс аймгийн нутаг дэвсгэрт Увс,Хяргас,Ачит, Хар -Ус, Дөрөө, Багануур, Ногоон нуур, Үүрэг нуур, Шаазгай нуур, Олон нуур зэрэг их бага 121 нууруудтай. Мөн Хан Хөхий , Хархираа, Түргэн, Тагнын нуруунаас эх авсан Хархираа, Түргэн, Торхилог, Живэрт, Тэс, Нарийн, Сагиль, Боршоо, Ирэг, Шивэр, Намир, Хангилцаг, Завхан, Нүнгүй, Баруун туруун, Зүүн туруун, Хөндлөн, Ямаат, Их бага Хөсөрлөг зэрэг 183 гол горхи, 493-аад булагтай. Аймгийн хэмжээнд 16 рашаан тоологдсон байна. Тус аймггийн усны талбай нийт нутгийн 10 гаруй хувийг эзэлдэг. Увс нуур Их нууруудын хойд хагаст, Увс аймгийн зүүн хойд хэсэгт орших талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том нь буюу 84 км урт, 79 км өргөн, 3350ам.дөр.км Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол,далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм. Далайн түвшнээс дээш 12-15м, зарим хэсэгтээ 29м хүрдэг байна. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Нуурын хөвөөнд хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас улиас зэрэг ойтой. Увс нууранд хун, цаст дэглий, халбаган хошуут, ногтруу, галуу, шар алаг нугас зэрэг 362 төрлийн нүүдлийн шувуу, 72 төрлийн хөхтөн амьтан амьдардаг. Хан хөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Цөл хээрийн бүс нэмэгдэх явцыг хязгаарладаг экологийн тэнцлийн чухал ач холбогдолтой газар нутаг юм. Хяргас нуурын хойд хэсэгт зөөлөн элсэрхэг, өмнө хэсгээрээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.

Want your business to be the top-listed Government Service in Ulaangom sumu?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaangom
Ulaangom Sumu