05/06/2026
⚠️ ЭРСДЭЛ БҮХИЙ ГАЗРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭЭС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хайгуулын үйл ажиллагааны улмаас үүссэн ил уурхайн нүх, ухаш, цооног, хамгаалалтгүй барилга байгууламж, ил задгай цахилгааны утас болон иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй бусад зөрчлийн мэдээллийг дараах сувгуудаар хүлээн авч байна.
📞 1. Аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас: 7045-2222
📱 2. Аймгийн ЗДТГ-ын “Увсын мэдээ” Facebook хаяг
📲 3. E-Mongolia аппликейшн
✅ E-Mongolia аппликейшнээр мэдээлэл өгөх заавар:
E-Mongolia аппликейшнээр нэвтэрч ороод “НЭМЭЛТ” цэс рүү орно. Тус цэсэнд шинээр нэмэгдсэн “ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ” хэсгийг сонгож, эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичин, нөхцөл байдлыг тодорхой харуулсан зураг хавсарган илгээх боломжтой.
📍 Иргэн та мэдээлэл өгөхдөө тухайн эрсдэл бүхий газрын байршил, хаяг, зураг болон өөрийн холбогдох утасны дугаарыг заавал бичиж ирүүлнэ үү.
🤝 Аюул, эрсдэлийг хамтдаа илрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсье.
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE
05/06/2026
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
✅Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1972 оноос эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг.
✅Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг “Цаг уурын төлөө яг одоо” уриан дор тэмдэглэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит арга хэмжээ авахыг дэлхий нийтэд уриалж байна.
✅Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, хог хаягдлын өсөлт зэрэг байгаль орчны тулгамдсан асуудлууд дэлхий даяар эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр мэдрэгдэж, цөлжилт, газрын доройтол нэмэгдэх хандлагатай байгааг байгаль орчны салбарын мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
✅Иймд хүн бүр уур амьсгалын өөрчлөлтыг бууруулахад өдөр тутмын амьдралдаа ногоон алхмуудыг хэвшүүлцгээе
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE Увс Нутгийнхан УВСЫН МЭДЭЭ /uvs.news/
04/06/2026
Гэгээн өглөөний мэнд. 😊
Өөрсдийн гараар мод тарьж, ирээдүйдээ ногоон ирээдүйг бүтээж өгөөрэй👍✅🌳🌱
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE
03/06/2026
"БОДЛОГО ЧУХАЛ УУ, ТОХИЖИЛТ ЧУХАЛ УУ " СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
✅Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс аймгийн Байгаль орчны газар, Татварын хэлтэс, Аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого, малын тоо толгойн татварын зарцуулалтын үр дүнг сайжруулах зорилготой "Бодлого чухал уу, Тохижилт чухал уу" сэдвийн дор хэлэлцүүлгийг Зүүнговь, Наранбулаг, Тэс суманд зохион байгууллаа.
✅Уулзалт хэлэлцүүлэгт тухайн сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаныхан, татварын байцаагч, төрийн сангийн төлөөлөгч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, багийн засаг дарга нар, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, хууль эрхзүй хариуцсан мэргэжилтэн зэрэг холбогдох албаныхан оролцож байна.
✅Тус уулзалтаар Байгалийн нөөц ашигласны төлбөр, малын тоо толгойн татварын бүрдүүлэлт, зарцуулалт, бэлчээр уур амьсгалын өөрчлөлт талаар мэдээлэл өгч, цаашид Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон малын тоо толгойн татварын бүрдүүлэлт, зарцуулалтын үр дүнг сайжруулахад тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж, шийдлээ хэлэлцүүлж, туршлагаа солилцож байна.
Увс аймгийн зарын нэгдсэн групп uvs aimgiin zariin negdsen group УВС АЙМГИЙН НЭГДСЭН ГРУПП ✅ БИД УВСЧУУД WWF Mongolia УВСАД ТАВТАЙ МОРИЛ.УВСЫН МЭДЭЭ /uvs.news/
03/06/2026
ӨГЛӨӨНИЙ МЭНД.😊
ХОГИЙН ЦЭГ ТОГЛООМЫН ТАЛБАЙ БИШ. АНХААРАЛ СЭРЭМЖТЭЙ БАЙЯ ТОМЧУУДАА.
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE
02/06/2026
БӨХМӨРӨН, ТАРИАЛАН СУМАНД НҮҮРС ОЛБОРЛОЛТ, ХАЙГУУЛ БОЛОН АЛТНЫ ШОРООН ОРД ОЛБОРЛОХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ КОМПАНИУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БОЛОН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
✅Төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, МУЗГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03 ны өдрийн 184 дүгээр тогтоолоор батлагдсан "Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай" тогтоолыг үндэслэн Байгаль орчныг хамгаалах багц хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандарт хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна.
✅Шалгалтад Бөхмөрөн суманд нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Эрчимбаян-Өлгий ХХК, Хотгор ХХК, Тариалан суманд алтны шороон орд олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Жэй Си Си Ар ХХК, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад Эквайн тохой ХХК-ийн Тариалан сум дах хайгуулын үйл ажиллагаа, Хос эрэн ХХК-ийн ашиглалтын бэлтгэл ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгж байгууллага хамрагдлаа.
✅Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх хяналтад хамрагдсан аж ахуй нэгжид заавар зөвлөмж өгч ажиллаж байна.
Увс аймгийн зарын нэгдсэн групп uvs aimgiin zariin negdsen group УВСАД ТАВТАЙ МОРИЛ. УВС АЙМГИЙН НЭГДСЭН ГРУПП ✅ УВСЫН МЭДЭЭ /uvs.news/ Увс Нутгийнхан
02/06/2026
‼️АНХААР
ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ✅
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE
02/06/2026
✅E-MONGOLIA "ЭРСДЭЛ МЭДЭГДЭХ" ЦЭСТЭЙ БОЛЛОО
Иргэн Та мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил, хаягийг дэлгэрэнгүй бичиж, нөхцөл байдлыг тодорхой харуулсан зураг хавсарган илгээнэ үү.
🔔Эрсдэлийг мэдээлж, иргэн бүр аюулгүй орчныг хамтдаа бүтээе.
#ХүнБүрХүүхэдХамгаалагч
#ХүүхэдЭрхэмХэрэглэгч
#АюулгүйОрчин
E-Mongolia
Монгол Улсын Засгийн газар
Увс Аймгийн Бог Увсад Увсчууд LIVE