‼️Увс аймгийн Улаангом сумын 2 болон 5-р багийн нутагт 2022-2024 онд зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасны дагуу СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ хүргүүлж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.4.2-д заасны дагуу өөрийн санал хүсэлтийг бичгээр гарган 2026 оны 06 дугаар сарын 12-ны дотор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирүүлнэ үү.
Увс аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газар
Увс аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын албан ёсны хуудас
02/06/2026
📢📢УВС АЙМАГТ БАРИЛГА УГСРАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах тухай Улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг мөрдөж ажиллана уу.
@дагагч
02/06/2026
Увс аймгийн Улаангом 3-р баг Иргэн Х.Тэсхүүгийн 35 айлын орон сууцны барилга угсралтын ажилд 2026.05.29-ны өдөр хяналтаар ажиллалаа.
✅Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Монкомос” ХХК
✅Захиалагчийн хяналтын байгууллага: ГХБХБГ
✅Зураг төсөл зохиогч: “Вивид Идеа” ХХК
✒️Ажлын явц: Гадна тохижилт, үйлчилгээний заслын ажил хийгдэж байв
✒️Үүрэг даалгавар:
• Гадна тохижилтын ажлыг зураг төсдийн дагуу хийж дуусгах
• Дотор цахилгааны самбар дээр хаягжуулалт тэмдэг тэмдэглэгээ хийх
• Гадна авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ хийх
• Бичиг баримтын бүрдэл хангах
Хяналтын гүйцэтгэсэн:
БХБХэлтсийн хяналтын инженер Р.Баярхүү
01/06/2026
🌸 ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🌸
Хайр энэрэл, аз жаргал, итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон эрхэм ээжүүд, энхрий үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Үр хүүхэд бүр инээд хөөрөөр дүүрэн, эрүүл саруул өсөж торнихын өлзийтэй ерөөлийг өргөе. Энэрэнгүй сайхан бүхний эх болсон ээжүүд та бүхэнд аз жаргал, сайн сайхан, гэр бүлд тань элэг бүтэн амьдрал хүсэн ерөөе.
УВС АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
29/05/2026
Увс аймгийн Түргэн сумын нутагт Ахмадын сувилалын барилгын засварын ажилд 2026.05.28-ны өдөр хяналтаар ажиллалаа.
✅Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК
✅Захиалагчийн хяналтын байгууллага:ГХБХБГ
✅Зураг төсөл зохиогч: “Барилгын инженерүүд” ХХК
✅Төсөвт өртөг: 93,888,168₮ /Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт/
✅Гэрээний эхлэх, дуусах огноо:
2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр
2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр
✒️Ажлын явц: Дотор хананд хулсан хавтан нааж, Дотор өрлөгийн ажил хийгдэж байв
✒️Үүрэг даалгавар:
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, ажилчдын хувцас хэрэгсэл бүрэн өмсүүлэх
• Барилгад ашиглаж байгаа материалын шинжилгээний бичиг, тохирлын гэрчилгээг талбайд байх бичиг баримтад хавсаргах
• Барилгаас буусан эд зүйлийг ашиглагч байгуулагд хүлээлгэн өгөх
Хяналтын гүйцэтгэсэн:
БХБХэлтсийн хяналтын инженер Р.Баярхүү
27/05/2026
Иргэн та эзэмшиж буй газраа өмчлөх болон шинээр газар өмчлөх саналаа нийслэл, сум, дүүргийн 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд дор дурьдсан хугацаанд цахим болон цаасан хэлбэрээр өгч тусгуулна уу.
27/05/2026
❗️❗️❗️Шинээр барилга барихаар төлөвлөж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд
🏗️Та шинээр олон нийт, худалдаа үйлчилгээ, орон сууц, үйлдвэрийн барилга барихдаа барилга, байгууламжийн төвөгшлийн ангиллыг Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 211 дүгээр тушаалын хавсралтаар тогтооно.
📋Тогтоосон ангиллын хүрээнд барилгын ажлын зөвшөөрөл шаардах бол барилгын тухай хуулийн 26, 27, 28, 29 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг авна.
🏗️Хэрэв барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажлыг гүйцэтгэвэл дараах арга хэмжээ авахыг анхаарна уу
❗️Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авагдана.
❗️Зөвшөөрөл шаардах барилгыг зөвшөөрөлгүй барьснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй.
❗️Цаашид эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд буулгах хүртэл арга хэмжээг авна.
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргах зааварчилгаатай танилцана уу.
22/05/2026
📣📣📣Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хашаагаа дур мэдэн сунгах, орц гарц хаах, шинээр хашаа татах зэрэг зөрчлүүд ихээр гарч байгаатай холбогдуулан Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн албан хаагчид дараах ⏰⏰хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх тул иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хуваарийн дагуу ирж үйлчлүүлнэ үү.
✅💻Та www.egazar.gov.mn газрын кадастрын цахим системээс өөрийн газартай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
7-р баг
Ulaangom
976
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
