Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Share

✅ АЛБАН ЁСНЫ ХУУДАС

01/06/2026

"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ" өдрийн мэнд хүргэе!🫶🏻

Photos from Хууль зүй, дотоод хэргийн яам's post 21/05/2026
15/05/2026

Photos from Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс's post 07/05/2026

📌 УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын бүртгэлийн албан хаагчдын нэгдсэн сургалт 2026 оны 5 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус сургалтаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, журам, үйлчилгээний стандарт, цахим шилжилт, иргэдэд үзүүлэх үйлчилгээний соёл, ёс зүй зэрэг чухал сэдвүүдийг хамруулж, албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

✅ Мэдлэгээ шинэчилнэ
✅ Ур чадвараа сайжруулна
✅ Үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ
✅ Иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлнэ

Мэргэшсэн албан хаагч — Чанартай төрийн үйлчилгээний үндэс.

#УлсынБүртгэл #НэгдсэнСургалт #ТөрийнАлба #ИргэнТөвтэйҮйлчилгээ #ЁсЗүй #ЧанартайҮйлчилгээ

Photos 28/04/2026

📊 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГОД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ| #ААНБТ2026

28/04/2026

Хуулийн этгээдийн Эцсийн өмчлөгчөө бүртгүүлээрэй!

⏰ Эцсийн хугацаа: 2026.07.01

Хугацаандаа амжиж бүртгүүлснээр улсын бүртгэл түдгэлзэх, тайлан илгээх боломж хязгаарлагдах зэрэг эрсдэлээс сэргийлнэ.

Photos from Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс's post 27/04/2026

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Уг арга хэмжээг нээж Увс аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга П.Баттулга үг хэллээ. Хууль сурталчлах иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, хүний эрхийг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр Маршал Юмжаагийн Цэдэнбалын талбайд 11:00-15:00 цагийн хооронд зохион байгуулав.
Оролцогч байгууллагууд: Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, хэлтэс, байгууллагын алба хаагчид, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Монголын хуульчдын холбооны Увс аймгийн салбарын хуульчид, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөл, тойргийн нотариатчид.

23/04/2026

✈️ Гадаад паспорт захиалах! 🇲🇳
💰 Үнэ: ₮82,800 (албан ёсны үнэ)
📍 Хаана: Өөрт ойр байрлах Улсын бүртгэлийн салбар
⏳ Хугацаа:
• Хүүхэд → 5 жил
• Насанд хүрэгч → 10 жил
🌍 Гадаад аялал, гадаадад суралцах, ажиллах төлөвлөгөөтэй бол паспортоо цаг тухайд нь захиалаарай!
📌 Увс аймгийн иргэд — Улсын бүртгэлийн хэлтэс болон сумынхаа улсын бүртгэгч нарт захиалах боломжтой.
💬 Найз нөхөд, гэр бүлдээ share хийж, сануулаарай 🙏
#гадаадпаспорт #монголулс #аялал #Увсад #Улаангом #паспорт

22/04/2026

Want your business to be the top-listed Government Service in Ulaangom?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaangom
976-11-70452416