SGLiving LLC

SGLiving LLC

Share

Our company was established in 2007. Suruga Mongol LLC sub-company named SGLiving LLC started workin

Photos 28/09/2016

Монгол улсад нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан “ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ”-ийн даргын А/37 тоот тушаалын дагуу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 11:00-16:00 цагийн хооронд “ХЭРЭГЛЭГЧДЭЭ СОНСЪЁ” уриатай “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдахаар боллоо.
Манай “ЭС ЖИ ЛИВИНГ” ХХК мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Баасан гаригийн 11:00-16:00 цагийн хооронд “ДӨРВӨН УЛИРЛЫН ЦЭЦЭРЛЭГ” хорооллын С1 орон сууцны Энтранс-д зохион байгуулах тул, манай байгууллагын хэрэглэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус өдөрлөгт:
- Компаний тухай товч танилцуулга
- Одоо явуулж буй үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх
- Ус, дулааны хэрэглэгчдэд хүргэж буй үнэ тарифын тухай дэлгэрэнгүй мэдээлэл
- Оршин суугчдаас хэрэглээний төлбөрийн тооцоо болон ус, дулаантай холбоотой санал гомдолыг хүлээн авч, шийдвэрлэх
- Ус, дулааны эрчим хүчээр хангах гэрээг бүх айлтай хийх тул, айл өрхүүд тухайн орон сууцныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ үү.

Photos from SGLiving LLC's post 25/04/2016

Хан-уул дүүргийн 15-р хороо, Жапан таун хотхоны С1 байрны 6 давхарт гадаад хүн амьдарч байгаа зочны болон гал тогооны өрөө урагшаа харсан, унтлагын өрөө хойшоо цэцэрлэг тал руу харсан 4 өрөө, 104,18м2 бүрэн засвар хийсэн байрыг дулаан зогсоолын хамт зарна.

Германы Hacker гал тогоотой, Германы Haro шаргал модон шалтай, Samsung air condition-той, камен зуухтай, Герман шаргал орчин үеийн модон ком тавилгатай, Итали цэвэр арьсан буйдантай, Seally орны матрас ор болон бусад тавилгууд багтсан. Үнэ: 600 сая төгрөг

Байрны үнэнд бүх тавилга, зогсоолын үнэ багтсан болно.
Холбогдох утас: 99008536

Photos 22/04/2016

ТА ЭРСДЛЭЭ БИДЭНД ДААТГА!
Хан-уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгж, байгууллага, дэлгүүр, ресторан болон бусад бүх төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрхэм та бүхэнд хүргэх АШИГТАЙ САНАЛ:
- Танай байгууллагын САНТЕХНИК-ийн тоноглолуудын тогтмол үзлэг шалгалт, засвар үйлчилгээ
- ДУЛААНЫ УЗЕЛЬ-ийн тохируулга, үзлэг шалгалт
- ЦАХИЛГААН тоноглолуудын тогтмол үзлэг, засвар үйлчилгээ гэх мэт зүйлсээ ТА БИДЭНД ДААТГААРАЙ.
Манай байгууллагатай хамтран ажилласнаар:
- Сантехник, цахилгааны гэнэтийн эвдрэл гэмтэл гарсан үед манай 24 цагийн засварын бригад түргэн шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэх
- Сантехник, цахилгаан, дулааны тоног төхөөрөмжүүдэд тогтмол үзлэг шалгалт хийх
- Танай байгууллага хамт олонд МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕР-ийн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
Ингэснээр танай байгууллага бий болох ДАВУУ ТАЛУУД:
- Гэнэтийн эвдрэл гэмтэлээ ШУУРХАЙ БАГ ХАМТ ОЛОНД ДААТГАХ
- Муудсан, солих шаардлагатай болсон тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ ЦАГ ТУХАЙД НЬ солих, засах боломж нээгдэх
- Ус болон дулааны хэрэглээгээ цаг тухайд нь горим тохируулга хийлгэснээр танай байгууллагт ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ хийгдэх
- Хамтран ажиллах гэрээний агуулга болон төлбөр тооцоо маш уян хатан ба таны байгууллагын онцлогт тохируулан гэрээг байгуулах боломжтой.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу. Утас: 1134-5652, 9900-8536
Бидний тухай www.sgliving.mn вебсайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Photos 21/04/2016

Хан-уул дүүргийн 15-р хороо, ЖАПАН ТАУН хотхоны С1 орон сууцны 5 давхарт урагшаа харсан цонхтой 103,75м2 бүрэн тавилагтай 4 өрөө байрыг 1 автомашины дулаан зогсоолын хамт 400 сая төгрөгөөр зарна. Утас: 9900-8536

Photos 21/04/2016

Сонгино хайрхан дүүргийн 21 -р хороолол Шинэ Мөрөөдөл -2 хотхоны, 5-н давхарын наран талдаа 2 цонхтой 33,5м2 2 өрөө байрыг яаралтай ЗАРНА. Утас: 9515-8308

Photos from SGLiving LLC's post 07/04/2016

Манай компани Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойно байрлах "Эрхи" ХХК барисан 364-р байр ( 48 айл, 2 үйлчилгээний төв ), 359-р байр ( 44 айл, 1 цэцэрлэг )-ны конторын үйл ажиллагааг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хариуцан ажиллаж эхэллээ.
Бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй албан байгууллага, аж ахуй нэгж дараах утсаар холбоо барина уу. Утас: 11-345652, 99008536

Photos 22/03/2016

Улс эх орныхоо их бүтээн байгуулалт, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэнд шинэ өнгө төрх нэмж байдаг барилгын салбарын компаниуд та бүхэн шинээр бариж байгуулан, ашиглалтанд өгөхөөр зэхэж буй орон сууцны хороолол, хотхон зэргийнхээ цаашдын ашиглалтыг авч явах орон сууцны контороо сонгож чадахгүй байгаа бол бидэнд хандаарай.
Бид танай компаний захиалагч, оршин суугчдад чанартай, түргэн шуурхай, найрсаг үйлчилгээг үзүүлэн, танай компанийг сонгосон худалдан авагчдад сэтгэл хангалуун, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэн өгч, танай байгууллага хамт олны нэр хүндийг сэвтээлгүй ажиллах болно.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл: 11-345652, 99008536 дугаарын утас болон [email protected] мэйл хаягруу холбогдоорой.
Мөн бидний талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл www.sgliving.mn вебсайтаар зочлоорой.

Photos from SGLiving LLC's post 22/03/2016

Манай компанитай хамтран ажиллаж буй орон сууц, аж ахуйн нэгж байгууллагууд:
- "Дөрвөн улирлын цэцэрлэг" хорооллын С1, С2, С3, С4 орон сууцнууд
- Олон улсын дунд сургууль
- "Моннис бьюлдинг" оффисын барилга
- "Орчлон" бүрэн дунд сургууль

Photos 22/03/2016

Үл хөдлөх хөрөнгөө зарах, түрээслүүлэхээр төлөвлөсөн эрхэм та манай компаний вебсайтад өөрийн зараа хүссэн хугацаагаараа байршуулах боломжийг бид танд олгож байна.
Бидэнтэй холбогдохыг хүсвэл 11-345652 тоот утасруу залгаарай.

Photos 22/03/2016

Оршин суугчдад санал гомдол, хүсэлт зэргийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх, мөн оршин суугчдад шаардлагатай зарим үйлчилгээ болох такси дуудлага, хими цэвэрлэгээ, хэвлэл захиалга гэх мэт үйлчилгээнүүдийг тогтмол хүргэн ажилладаг юм.

Photos 22/03/2016

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбай, цахилгаан шат, аваарын шат, гараашийн давхар, гадна зам талбай зэргийн цэвэрлэгээг тогтмол хийж, байнгын цэвэр цэмцгэр байдлыг хадгалан ажиллаж байна.

Photos 22/03/2016

Хогын цэгт хог их хэмжээгээр төвлөрүүлэлгүй ахуйн хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэн, хогны өрөө, хогны сав зэргийн ариун цэврийг тогтмол сахин ажилладаг. Мөн хоёрдогч түүхий эдийг шил, лааз, хуванцар гэх мэтээр ангилан хаяж байгаль орчинд ээлтэй хандах дадлыг оршин суугчдад суулгах үүднээс хогын цэгт 4-6 төрлийн хогны савыг байрлуулан ажиллаж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulan Bator
976