28/03/2026
Bold Luvsanvandan
Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia,
Former Member of Parliament (5 terms)and Foreign Affairs and Defense Minister
28/03/2026
04/03/2026
21/01/2026
Элчин сайд Л.Болд 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын Штутгарт хотноо байрлах Messe Stuttgart үзэсгэлэнгийн төвд зочлон, тус байгууллагын Гүйцэтгэх захирал, Монгол Улсаас ХБНГУ-ын Штутгарт хотод суугаа Өргөмжит консул Роланд Блейнрот-той уулзав.
Уулзалтын үеэр аж үйлдвэр, технологи, худалдаа, инновацийн чиглэлээр олон улсын хэмжээний үзэсгэлэн, яармаг зохион байгуулдаг Германы тэргүүлэх үзэсгэлэнгийн төвүүдийн нэг болох Messe Stuttgart-ийн үйл ажиллагаа, туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Түүнчлэн энэ жил Ангол улс тус үзэсгэлэнгийн онцлох түнш орноор оролцож байгаа бөгөөд 2023 онд Монгол Улс түнш орноор оролцон, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг онцлов.
24/10/2025
Монгол Улс болон Бенилюксийн улсууд хооронд Брюссель хотноо 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр”-ийг Люксембургийн Их Гүнт Улс соёрхон батлав.
“Дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Бенилюксийн улсууд хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор дипломат болон албан/тусгай паспорт эзэмшигчид Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улс болон Люксембургийн Их Гүнт Улсад 90 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болох бөгөөд Бенилюксийн орнууд төдийгүй Европын холбоотой хөгжүүлж буй түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Цаашид иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, улмаар зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд чухал түлхэц болох юм.
Одоогоор тус хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх дотоодын процедурыг Монгол Улс, Нидерландын Хаант Улс, Люксембургийн Их Гүнт Улс хангаад байгаа бөгөөд Бельгийн Хаант Улсын дотоодын процедур дууссаны дараа хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
20/10/2025
Хэн нэгэнд нь намайг гүтгэж доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг гэдэг шиг.
Сошиал ертөнцөд өчигдрөөс “Сэрдарам Дамдин” нэртэй хаягаас намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гүтгэжээ. Ухамсарт бүх амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд энэхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн. Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм.
Миний зүгээс Шаарийбуу гуайг боломжийнхоо хирээр дэмжиж төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч байгаа ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн юм. Ялангуяа тухайн үед энэ асуудалд намайг ойртуулж, Шаарийбуу гуайтай танилцуулсан Батчимэг гишүүн агсан Монголын төр мэдээллийн дутагдалтай байсан эхний жилүүдийг төөрөгдлийг өөрчлөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ талаар бид хамтдаа их хурал дээр олон асуудлыг хөндөн тавьж байсныг тод санаж байна. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлэгийг түгээсэн Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.
Би нэг удаа Малайзид Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн юм. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд, энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм. Малайзи улсад алуурчинд цаазын ял оноосон багөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугатах боломж өгч, чөлөөтэй байлгаж, ял завшиж байгааг тайлбарсан. Хэрэв тэр этгээд бүх насаар хоригдох ялтай байсан бол Австрали улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан юм. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэт баахан гүтгэж олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг санаж байна.
Зөвхөн их хурал дээр ч биш, төр засгийн бүх шатанд тодорхой асуудлууд тавьж шийдвэрлүүлсэн байдаг, ялангуяа талийгаачийн хүүхдүүдийн ирээдүйг хамгаалах чиглэлээр..
Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцсан ч гэх шиг юу вэ, дотор муухайрчлаа. Ингэж хүнийг гүтгэж болдог юмуу. Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна.
03/10/2025
Элчин сайд Л.Болд 2025 оны 10-р сарын 1-ний өдөр Атлантын Зөвлөл /Atlantic Council/ - өөс зохион байгуулсан “Transatlantic Forum on Geoeconomics” арга хэмжээнд оролцлоо. Уг хүрээнд болсон “Turkey in the changing transatlantic trade environment” тайлангийн нээлт болж Туркийн трансатлантын худалдааны өөрчлөгдөж буй орчин дахь байр суурь, боломж ба сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнөв.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the business
Website
Address
Ulan Bator
