Халамжийн нэгдсэн систем

Халамжийн нэгдсэн систем

Share

Халамжийн нэгдсэн систем /ecare/ албан ёсны хуудас. The Officia

21/09/2020

Иргэн та нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд дараах заавраар бүртгүүлээрэй.

21/09/2020

Иргэн та www.ehalamj.mn Халамжийн нэгдсэн системд дансаа бүртгүүлж амжсан уу?
Хэрэв амжаагүй бол нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авахын тулд дараах 4 хэлбэрээр хүсэлт гаргах боломжтой.
www.ehalamj.mn -д цахимаар дансаа бүртгүүлж хүсэлт гаргах
• ebarimt гар утасны аппликэйшн ашиглан хүсэлт гаргах
• төрийн үйлчилгээний цахим машин болох "ТҮЦ машин"-аар хүсэлт гаргах
• Нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хороондоо биечлэн очиж хүсэлтээ гаргах боломжтой.
Цахим хэлбэрээр хүсэлт гаргахдаа иргэн та арилжааны банкинд өөрийн нэр дээр данс нээлгэсэн байх шаардлагатай. Ингэснээр банк харгалзахгүй өөрийн дансыг бүртгүүлж халамжийн мөнгөө данс руугаа шууд авах боломж бүрдлээ.
Эхний ээлжинд:
• Насны хишиг
• Жирэмсэн эхийн тэтгэмж
• 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
• Ихэр хүүхдийн тэтгэмж
• Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
• Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой.
www.ehalamj.mn Халамжийн нэгдсэн систем нь төрөөс иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилготой юм.

21/09/2020

Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn -д цахимаар хүсэлтээ илгээж дансаа бүртгүүлээд Жирэмсэн эхийн тэтгэмжээ шууд өөрийн данс руу аваарай.
Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд ээжүүд сар бүр 40 мянган төгрөгийн “Жирэмсэн эхийн тэтгэмж” авч байна. Тус тэтгэмжид 2018 онд 83.4 мянга, 2019 онд 81.6 мянган жирэмсэн эх хамрагджээ.
#ТүцМашин

21/09/2020

Одонтой ээж та Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох www.ehalamj.mn -д цахимаар хүсэлтээ илгээж дансаа бүртгүүлээд "Эхийн алдар" одонгийн тэтгэмжээ шууд данс руугаа аваарай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар одонг дөрөв болон зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн эхэд олгодог.
"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөг, "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийг жил бүр олгодог билээ. Тус тэтгэмжийг 2019 онд 223.3 мянга, 2020 онд 217.6 мянган эхэд олгосон байна.
#ТүцМашин

Та Нийгмийн халамжийн Ehalamj нэгдсэн системийн талаарх мэдээ, мэдээлэл, цахим үйлчилгээний талаар доорх хаягнаас асууж, тодруулах боломжтой.
https://www.facebook.com/ehalamj/

Want your business to be the top-listed Government Service in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulan Bator