Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia

Share

Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сүхбаатарын талбай-3, СТӨ-Б корпус
Улаанбаатар хот, Монгол Улс

Монголын дүрслэх урлагийн өв соёлыг олон нийтэд таниулах, сурталчилан түгээх, МУЗГалерейд дэглэгдэж буй гадаад, дотоодын үзэсгэлэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээ мэдээллийг танилцуулах зорилготой.

02/06/2026

Нийслэлийн Соёл, урлагийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гуанжү хотын Уран зургийн музeйтэй 2025 оны 10 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдрүүдэд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан "Бие биедээ тусах гэрэл” медиа арт үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулж байна.
Иймд 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11:40 минутаас нээлтийн үйл ажиллагаа болох тул уран зураг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Photos from Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia's post 01/06/2026

✨️ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ ✨️

🎈HAPPY INTERNATIONAL CHILDREN'S DAY!🎈

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үзэгч та бүхэндээ Монголын Уран Зургийн Галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг МУЭ-ийн шагналт зураач Л.Баясгалангийн "6 САРЫН 1" 1979 он (даавуу, гуаш) бүтээлийг хүргэж байна.

In celebration of International Children's Day, we are delighted to share "JUNE 1" (1979, gouache on fabric), a remarkable work by L. Bayasgalan, an award-winning artist of the Union of Mongolian Artists. This artwork is part of the treasured collection of the National Art Gallery of Mongolia.

Photos from Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia's post 31/05/2026

“ГАЛЕРЕЙ АЯЛЖ БАЙНА” ХӨТӨЛБӨР - ЗАВХАН АЙМАГТ

Монголын уран зургийн галерейгаас зохион байгуулдаг “Галерей аялж байна” хөтөлбөр нь нийслэл хотод төвлөрсөн соёл урлагийн үйлчилгээг орон нутагт хүргэх, иргэдийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлын өвийг сурталчлан таниулах, хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн орон нутгийн соёлын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, урлагийн боловсролын тогтвортой орчныг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Энэ удаагийн арга хэмжээ нь Завхан аймгийн иргэд, хүүхэд залуус, сурагчид болон соёл урлаг сонирхогчдод Монголын дүрслэх урлагийн сор бүтээлүүдтэй орчин үеийн технологи ашиглан танилцах, урлагийн үнэ цэнэ, ач холбогдлыг мэдрэх, өөрөө бүтээл туурвих боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

_
“GALLERY ON THE MOVE” PROGRAM IN ZAVKHAN PROVINCE

The “Gallery on the Move” program, organized by the National Art Gallery of Mongolia, aims to bring cultural and artistic services concentrated in the capital city to local communities, enhance public art education, promote cultural heritage, and foster creativity among children and youth. The program also plays an important role in expanding cooperation with local cultural institutions and creating a sustainable environment for art education.

This edition of the program offers residents of Zavkhan Province, including children, young people, students, and art enthusiasts, a unique opportunity to experience outstanding works of Mongolian visual art through modern technology, gain a deeper appreciation of the value and significance of art, and engage in creative activities by producing their own artworks.

29/05/2026

Монголын уран зургийн галерейд Улаанбаатар болон Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Гвангжу хотын Уран зургийн музейгээс хэрэгжүүлдэг “Соёлт хот Гвангжу” олон улсын үзэсгэлэн нь Гвангжугийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлийг хилийн чанадад сурталчлах зорилгоор 2015 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн. Тус үзэсгэлэн нь БНХАУ-ын Гуанжоу, АНУ-ын Сан Антонио, ХБНГУ-ын Берлин, Япон улсын Фүкүока, Итали улсын Торино, Тайланд улсын Бангкок зэрэг дэлхийн олон хотод амжилттай зохион байгуулагдаж, Гвангжугийн орчин үеийн урлагийг олон улсын үзэгчдэд хүргэсэн түүхтэй. Эдгээр үзэсгэлэн нь тухайн орны урлагийн мэргэжилтнүүд болон урлаг сонирхогчдын анхаарлыг татаж, өндөр үнэлгээ, талархлыг хүлээхийн зэрэгцээ Гвангжу хотыг соёл, урлагийн бэлгэ тэмдэг болгон сурталчлахад чухал хувь нэмэр оруулсан юм.

2026 оны “Соёлт хот Гвангжу” үзэсгэлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “БИЕ БИЕДЭЭ ТУСАХ ГЭРЭЛ” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд Гвангжу хотын медиа арт болон инстоляцын чиглэлээр ажилладаг 6 уран бүтээлч, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн төлөөлөл болсон 6 уран бүтээлч оролцож, нийт 30 гаруй бүтээлээ дэлгэн толилуулна. Үзэсгэлэнд оролцож буй 12 уран бүтээлч нь өнөө цагийн нийгэм, соёлын өөрчлөлт, хотын өнгө төрх, хувь хүний дотоод ертөнцийг өөрсдийн уран бүтээлийн хэлээр илэрхийлжээ. Тэд эгэл жирийн амьдралаас хувь хүнд гүн гүнзгий үлдсэн мөчүүд болон өөрийгөө танин мэдэхэд нөлөөлсөн сэдлүүдийг дүрслэн харуулсан байна.

Шулуун шугамаар 2,176 км зайтай, нэг цагийн зөрүүтэй хоёр хотын уран бүтээлчид өөрсдийн дотоод ертөнцийн сонирхолтой түүхүүдийг ийнхүү дэлгэх гэж байна.

Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.06.03 – 2026.06.25
Нээлт: 2026.06.03-ны өдрийн 11:40 цагт
Хаяг: Монголын Уран зургийн галерей

Зохион байгуулагч: Гвангжу хотын Уран зургийн музей
Захирал: Юн Иг (Yun Ik)
Эрдэм шинжилгээний албаны дарга: Им Жунь Ёнь (Lim Jongyoung)
Үзэсгэлэнгийн куратор: Жон Хый Сог (Jung Hee Sok)
Үзэсгэлэнгийн туслах: У Хе Сон, И Сү Ён, И Ён Сү
Дизайн: Дизайн Кын Сэ Сань (Design Keun-sesang)
Бүтээл суурилуулалт: Юн Арт (YUN Art), Блу Сан (Blue Sun)
Тээвэр: TY Logistics
Гэрэл зураг: Юн Арт (YUN Art)

Хамтран зохион байгуулагч:
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
-"Хөх Нар" Монголын Орчин Үеийн Дүрслэх урлагийн төв
-Монголын уран зургийн галерей

_
울란바타르 및 광주 예술가들의 합동 전시 《서로에게 비추는 빛》, 몽골 국립 미술관에서 개최

광주시립미술관이 추진해온 국제전시 《문화도시 광주》는 광주의 우수한 예술가들의 작품을 해외에 소개하기 위해 2015년부터 지속적으로 개최되어 왔다. 본 전시는 중국 광저우, 미국 샌안토니오, 독일 베를린, 일본 후쿠오카, 이탈리아 토리노, 태국 방콕 등 세계 여러 도시에서 성공적으로 열리며 광주의 현대미술을 국제 사회에 널리 알려왔다. 또한 각국의 미술 전문가와 예술 애호가들의 큰 관심과 호평을 받았으며, 광주를 문화예술의 상징 도시로 알리는 데 중요한 역할을 해왔다.

2026년 《문화도시 광주》 전시는 몽골의 수도 울란바토르에서 《서로에게 비추는 빛》이라는 주제로 개최된다. 이번 전시에는 미디어아트와 설치미술 분야에서 활동하는 광주 작가 6인과 몽골 현대미술을 대표하는 작가 6인이 참여하여 총 30여 점의 작품을 선보인다. 참여 작가 12인은 현대 사회와 문화의 변화, 도시의 풍경, 그리고 개인의 내면세계를 각자의 예술 언어로 표현하였다. 이들은 일상 속에서 깊은 인상을 남긴 순간들과 자기 자신을 발견하게 만든 경험들을 작품 속에 담아냈다.

직선거리로 약 2,176km 떨어져 있고 1시간의 시차가 있는 두 도시의 예술가들이 각자의 내면에 담긴 흥미로운 이야기들을 이번 전시를 통해 선보일 예정이다.

전시 기간: 2026년 6월 3일 ~ 2026년 6월 25일
오프닝: 2026년 6월 3일 오전 11시 40분
장소: 몽골 국립미술관

주최: 광주시립미술관
관장: 윤익 (Yun Ik)
학예연구실장: 임종영 (Lim Jongyoung)
전시 큐레이터: 정희석 (Jung Hee Sok)
전시 진행: 우혜선, 이수연, 이용수
디자인: 디자인 큰세상 (Design Keun-sesang)
설치: 윤아트(YUN Art), 블루선(Blue Sun)
운송: TY Logistics
사진 기록: 윤아트(YUN Art)

공동 주관:

울란바토르시청
“푸른 해” 몽골 현대미술센터
몽골 국립미술관

_
The joint exhibition “LIGHT REFLECTING ON EACH OTHER” by artists from Ulaanbaatar and Gwangju will open at the National Art Gallery of Mongolia.

The international exhibition “Culture City Gwangju,” organized by the Gwangju Museum of Art, has been held since 2015 with the aim of promoting outstanding Gwangju artists and their works abroad. The exhibition has successfully taken place in many cities around the world, including Guangzhou in China, San Antonio in the United States, Berlin in Germany, Fukuoka in Japan, Turin in Italy, and Bangkok in Thailand, introducing Gwangju’s contemporary art to international audiences. These exhibitions have drawn the attention of art professionals and art enthusiasts in each host country, receiving high praise and appreciation while also contributing significantly to promoting Gwangju as a symbolic city of culture and art.

The 2026 edition of “Culture City Gwangju” will be held in Ulaanbaatar, the capital city of Mongolia, under the theme “LIGHT REFLECTING ON EACH OTHER.” The exhibition will feature more than 30 artworks by 12 artists: six media art and installation artists from Gwangju and six representative contemporary Mongolian artists. Through their artistic languages, the participating artists explore contemporary social and cultural changes, urban landscapes, and the inner world of individuals. Their works reflect profound moments from everyday life and inspirations that have shaped their journeys of self-discovery.

The artists from the two cities, located 2,176 kilometers apart with a one-hour time difference, will share compelling stories from their inner worlds through this exhibition.

Exhibition Period: June 3 – June 25, 2026
Opening Ceremony: June 3, 2026, at 11:40 AM
Venue: The National Art Gallery of Mongolia

Organizer: Gwangju Museum of Art
Director: Yun Ik
Head of Research Department: Lim Jongyoung
Exhibition Curator: Jung Hee Sok
Exhibition Assistants: Woo Hye Seon, Lee Soo Yeon, Lee Yong Soo
Design: Design Keun-sesang
Installation: YUN Art, Blue Sun
Transportation: TY Logistics
Photography: YUN Art

28/05/2026

Хүндэт үзэгчдийн анхааралд,

Монголын уран зургийн галерейд 2026 оны 5-р сарын 28-наас 6-р сарын 02-ны өдрүүдэд үзэсгэлэнгийн дэглэлт хийгдэх тул олон нийтэд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.

Dear visitors,

Please be informed that the National Art Gallery of Mongolia will be closed to the public on May 28 to June 2, 2026, due to new exhibition set-up.

Appreciate your understanding!

Photos from Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia's post 26/05/2026

2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Музейд Монголын уран зургийн галерейгаас хэрэгжүүлж буй “Галерей–330” төслийн хүрээнд түүх, соёлын хосгүй үнэт болон үнэт бүтээлүүдийн хуулбар бүтээлийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн үйл ажиллагааны хүрээнд Монголын дүрслэх урлагийн сор болсон 10 бүтээлийн хуулбарыг Дундговь аймгийн музей болон 14 сумын соёлын төв, орон нутаг судлах танхимын сан хөмрөгт шилжүүлэн өгсөн юм. Ингэснээр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд соёлын үнэт өвтэй ойроос танилцах, урлагийн боловсролоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтойгоос гадна дүрслэх урлагийн өв санг орчин үеийн дижитал хэлбэрээр хүртээмжтэй хүргэх зорилготой бөгөөд AR (Augmented Reality) технологийн тусламжтайгаар үзэгчид бүтээлүүдийг баяжуулсан хэлбэрээр үзэж буйгаараа онцлог юм.

Арга хэмжээг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Дундговь аймгийн музей болон Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр хамтран зохион байгууллаа.

_
On May 26, 2026, an official handover ceremony was held at the Dundgovi Province Museum as part of the “Gallery–330” project implemented by the National Art Gallery of Mongolia, during which replica artworks of priceless and valuable cultural heritage pieces were transferred.

Within the framework of this initiative, replicas of 10 distinguished masterpieces of Mongolian fine arts were officially handed over to the Dundgovi Province Museum, as well as to cultural centers and local history study rooms in 14 soums. This initiative holds significant value in creating opportunities for local residents, children, and youth to become more closely acquainted with cultural heritage and to enhance their artistic education.
In addition, the project aims to make fine art heritage more accessible through modern digital formats. A unique feature of the exhibition is the use of AR (Augmented Reality) technology, allowing audiences to experience the artworks in an enriched and interactive way.

The event was jointly organized by the Governor’s Office of Dundgovi Province, the Department of Culture, Arts, Tourism and Youth, the Dundgovi Province Museum.

Photos from Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia's post 19/05/2026

Монгол, БНСУ-ын соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “ART FAIR 2026”-н хүрээнд Монголын уран зургийн галерейн захирал БНСУ-ын уран бүтээлчид, соёл урлагийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, санал солилцов.

Мөн “ART FAIR 2026”-ын хүрээнд Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтарсан мастеркласс зохион байгуулж, уран зургийн техник, бүтээл туурвих арга барилын талаар харилцан туршлага солилцлоо. Тус мастеркласст оролцсон уран бүтээлчид хамтран бүтээл туурвиж, соёлын ялгаатай өнгө төрхийг уран бүтээлээрээ илэрхийлэн, харилцан суралцах таатай орчныг бүрдүүлсэн юм.

Хамтран зохион байгуулагч болон дэмжигч байгууллагууд:
- KOREA ART ASSOCIATION (KAA)
- Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists
- Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia
- Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо
-МЗБЭЭХ
- Khubilai Hotel / Хубилай зочид буудал
- Art Mining Network

_
As part of “ART FAIR 2026,” which aims to expand cultural and artistic cooperation between Mongolia and South Korea, the director of a Mongolian art gallery held official meetings and exchanged ideas with Korean artists and representatives from the cultural and arts sector.

In addition, Mongolian and Korean artists jointly organized a masterclass during “ART FAIR 2026,” where they shared experiences and insights on painting techniques and creative approaches. The participating artists collaborated on artworks that reflected the unique cultural identities of both countries, creating a positive environment for mutual learning and artistic exchange.

Co-organizers and supporting organizations:
- Korea Art Association (KAA)
- Union of Mongolian Artists
- The National Art Gallery of Mongolia
- Mongolian Young Women Entrepreneurs Association (MYWEA)
- Khubilai Hotel
- Art Mining Network

Photos from Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia's post 16/05/2026

Монголын уран зургийн галерейд Солонгос – Монголын уран бүтээлчдийн хамтарсан “ART FAIR 2026” нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд анх 2016 онд Korea Art Association-ийн санаачилгаар Монгол, Солонгосын уран бүтээлчдийн соёл, уран бүтээлийн солилцоог өргөжүүлж зөвхөн уран зургийн төрлөөр зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн “ART FAIR 2026”-д уран бүтээлийн цар хүрээгээ тэлж, оролцогч уран бүтээлчдийг илүү олон талт туурвих арга барил, урсгал чиглэлээр нь сонгон оролцуулж буйгаараа онцлог болж байна.

Үзэсгэлэнд нийт 50 гаруй уран бүтээлчийн 100 орчим бүтээл дэглэгдэж 2026 оны 5 сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хамтран зохион байгуулагч болон дэмжигч байгууллагууд:
- KOREA ART ASSOCIATION (KAA)
- Монголын Урчуудын Эвлэл Union of Mongolian Artists
- Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia
- Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо
-МЗБЭЭХ
- Khubilai Hotel / Хубилай зочид буудал
- Art Mining Network

_
The Korea–Mongolia collaborative exhibition “ART FAIR 2026” has officially opened at The National Art Gallery of Mongolia.

This exhibition is being organized for the second time. The first collaboration was initiated in 2016 by the Korea Art Association with the aim of expanding cultural and artistic exchange between Mongolian and Korean artists through a joint painting exhibition.

This year’s “ART FAIR 2026” is distinguished by its broader artistic scope, featuring a wider range of creative practices, styles, and artistic movements. Participating artists were carefully selected to represent diverse approaches and contemporary expressions in art.

The exhibition showcases approximately 100 artworks created by more than 50 artists and will continue until May 21, 2026. Visitors are warmly invited to attend and experience the exhibition.

Co-organizers and supporting organizations:
- Korea Art Association (KAA)
- Union of Mongolian Artists
- The National Art Gallery of Mongolia
- Mongolian Young Women Entrepreneurs Association (MYWEA)
- Khubilai Hotel
- Art Mining Network

13/05/2026

Монголын Уран Зургийн Галерей 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Зуны цагийн хуваарь”-т шилжин, өдөр бүр 09:00–18:00 цагийн хооронд ажиллана.

Үзэгчдийг 17:30 цаг хүртэл хүлээн авна.

📌 Тасалбарын үнэ:

* Том хүн - 10,000₮
* Оюутан - 5,000₮ (оюутны үнэмлэхтэй)
* Монгол Улсын Их Хурал-аас баталсан Музейн тухай хуулийн 9.1-д заасны дагуу 16 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.

-
The National Art Gallery of Mongolia will switch to its summer schedule starting May 15, 2026, and will be open daily from 09:00 AM to 06:00 PM.

Last admission is at 05:30 PM.

📌 Admission Fees:

* Adults - 10,000 MNT
* Students - 5,000 MNT (with valid student ID)
* In accordance with Article 9.1 of the Law on Museums, children under 16 years of age are admitted free of charge.

Want your business to be the top-listed Government Service in Ulan Bator?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөө Б корпус
Ulan Bator
14200

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00