29/05/2026
🌎 Тус хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар тэрэлж орчмын нутаг дэвсгэрт хог цэвэрлэгээний ажил зохион байгуулан ажиллаж нийт 22 тонн ил задгай хог, малын сэг зэмийг нэгдсэн хогны цэгт төвлөрүүлэв.
🌎 Хамтран оролцсон Налайх дүүргийн 6-р хорооны албан хаагч нар, хэсгийн байцаагч, нутгийн иргэд болон дэмжлэг үзүүлсэн Гялалзах оргил ХХК, Түмэн үндэс ХХК, Түү мандал ХХК, Тэрэлж март худалдааны төв, Бумлхам дэлгүүрийн хамт олонд талархал илэрхийлье.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
08/05/2026
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан иргэн, аж ахуй нэгжийн төлөөллөөс санал авах хэлэлцүүлэх ажлыг зохион байгууллаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр
07/05/2026
"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" 2026
🌳Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, санал хүсэлтийг нь шууд сонсох, байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
🌳Тус арга хэмжээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа цогцолборт газрын танилцуулга болон үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөн ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр
04/05/2026
‼️ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ.
Огноо: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Хаана: Ред рок ресорт
Хугацаа: 14.00-17.00
Хамрах хүрээ: Горхи-Тэрэлжийн БЦГ-т газар ашигладаг иргэн, хуулийн этгээд линкээр орж бүртгэлээ хийлгэнэ үү.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Шүрэнчулууны Батбаяр
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХҮРЭЛЦЭН ИРНЭ
Огноо: 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хаана: Ред рок ресорт Хугацаа: 14.00-17.00 Хамрах хүрээ: Горхи-Тэрэлжийн БЦГ-т газар ашигладаг иргэн, хуулийн этгээд
02/05/2026
Амралтын өдрөөр Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олонтойгоо мод тарьлаа.
Улаанбаатарт хамгийн ойр, хамгийн их хүн зорчдог энэ бүс нутаг маань зүгээр нэг аяллын газар биш, нийслэл хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалдаг, ой, уул, гол горхи, байгалийн өвөрмөц тогтоц бүрдсэн үзэсгэлэнт байгальтай чухал экосистем юм. Нийтдээ 290 мянга гаруй гектар талбайг хамарч, 800 гаруй ургамал, 50 гаруй хөхтөн амьтан, 250 орчим зүйлийн шувуу нутагшдаг гэдэг нь энэ газрын үнэ цэнийг илтгэнэ.
Нэг мод тарина гэдэг жижиг ажил мэт боловч, ийм эмзэг бүс нутагт бол байгалиа хамгаалж байгаа хамгийн бодит алхмуудын нэг юм.
01/05/2026
🌳“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хаврын мод тарилтын ажлыг эхлүүллээ.
🌳Ногоон ирээдүйн төлөө хамтдаа ажиллаж, үүргээ биелүүлэн мод тарьсан Шихихутуг их сургуулийн багш оюутан та бүхэнд баярлалаа.🙏
🌳ОЙ МОД НЬ ЭКОЛОГИЙН АМИН ЧУХАЛ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭЖ, ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ ЯЛГАРУУЛЖ, ТООС ШОРООГ БАГАСГАДАГ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Batbayar Sh
Шихихутуг их сургууль/Shihihutug University
28/04/2026
Маргааш буюу 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16.00 цагт Төрийн ордны Их засаг танхимд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болох тул хүрэлцэн ирнэ үү.
25/04/2026
"Хоггүй Тэрэлж" сайн үйлсийн аян
🌿Аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуй нэгж байгууллагууд, хөтөч, орчуулагч, байгаль хамгаалагчид, сайн дурын иргэд оролцсон тус аян Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс, аялалын маршрутууд, нийтийн эзэмшилийн зам талбайд хог цэвэрлэгээний ажил зохион байгуулан ажиллаж байна.
🙏 Зохион байгуулсан Монголын хөтөч орчуулагчын холбоо болон дэмжлэг үзүүлж буй бусад оролцогч та бүхэнд ажлын амжилт хүсье.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
Солонго- ХОНХ хөтөч,орчуулагчдын нэгдсэн холбоо
22/04/2026
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын үед голын голдирол руу бохир цутгадаг байж болзошгүй тохиолдлыг илрүүлэн зөрчил арилгах арга хэмжээ аван ажиллаж байна.
Иймд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагууд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, стандартын шаардалгыг хангаж ажиллана уу.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
13/04/2026
Хаврын цагт малын сэг зэм нь боом, галзуу, сүрьеэ, бруцеллёз зэрэг гоц халдварт өвчин тараах, хөрс болон ундны усыг бохирдуулах, мөн шар усны үерээр дамжин мал, амьтан, хүнд халдварлах өндөр эрсдэлтэй. Сэг зэмийг зориулалтын дагуу булж, ариутгал хийхгүй бол халдварт өвчний голомт удаан хугацаанд хадгалагддаг байна.
Тэгвэл өнөөдрөөс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон хариуцан хамгаалах газар нутгийн нийтийн эзэмшлийн талбай, туул голын эх, голын татам, гуу жалганд үүссэн мал амьтны сэг зэмийг цэвэрлэж, тээвэрлэн ариутгал халваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Цэндийн Сандаг-Очир
@дагагч