Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр

Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр

Share

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Явуугийн гудам, Хөгжимт жүжгийн театр УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын албан ёсны хуудас

27/05/2026

✨ Зураг түүх өгүүлнэ ✨
🎭 Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр-ын урлагийн алтан тайзнаа гялалзан тодорч, үзэгч түмний сэтгэлд мөнхөрсөн эрхэм уран бүтээлчийг та бүхэндээ танилцуулж байна.

Энэхүү танилцуулгаар дамжуулан үндэсний соёл урлагийн үнэт өв, түүхэн замнал, уран бүтээлчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд хүргэхийг зорьж байна. 🇲🇳

🎹 Цэндийн Дашзэвэг нь Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө төрх, уран бүтээлийн өвийг бүтээсэн нэрт хөгжмийн зохиолч, авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр хөгжмийн олон төрөл, жанраар идэвхтэй уран бүтээл туурвиж, үндэсний болон орон нутгийн соёл урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

🌙 Улиастай хотын Чигэстэй голын эрэг дагуух чулуун байшингаас шөнө дөл хүртэл төгөлдөр хуурын аялгуу эгшиглэдэг байсан тухай нутгийн иргэд өнөө хэр дурсан ярьдаг нь түүний уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж, уйгагүй хөдөлмөрлөж явсны тод илэрхийлэл юм.

🌿 Тэрээр Чигэстэй голын бургасан дундуур алхаж, шинэ бүтээлийнхээ аялгуу, хөгжмийн санааг боловсруулдаг байсан бөгөөд байгаль, нутгийн өнгө төрхөөс төрсөн тэрхүү мэдрэмж нь хожмоо ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлд нь шингэсэн байдаг.

🎵 Мөн Идэрийн голын хөвөөнд амарч байх үедээ зохиолч Даг. Жамьянтай хамтран туурвисан “Хүрэн хөндийн унага” хэмээх дөрвөн мөрт шүлэг нь хожим нийтийн хүртээл болсон алдарт дуу болон мөнхөрсөн нь тэдний хамтын уран бүтээлийн нандин өвийн нэг билээ. 🇲🇳

..🐎Хүрэн хөндийн унага нь хойно
Хурдан байлгүй яах вэ ээ...
💞Хэлэлцэж дассан амрагтай хойно
Хүлээдэг байлгүй яах вэ ээ...🌙

22/05/2026

✨ Зураг түүх өгүүлнэ ✨
🎭 Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр-ын урлагийн алтан тайзнаа гялалзан тодорч, үзэгч түмний сэтгэлд мөнхөрсөн эрхэм уран бүтээлчийг та бүхэндээ танилцуулж байна.

Энэхүү танилцуулгаар дамжуулан үндэсний соёл урлагийн үнэт өв, түүхэн замнал, уран бүтээлчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд хүргэхийг зорьж байна. 🇲🇳

“Монгол Улсын Гавьяат жүжигчин Нямын Лхагвасүрэн нь Монголын урлаг, соёлын салбарт олон арван жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан, ахмад үеийн төлөөлөл болсон нэрт уран бүтээлч юм.”

👏 🎶 Тэрээр театрын тайзнаа:
🔹 “Буцаж ирээгүй намар” жүжгийн Саулег
🔹 “Сүүлчийн үг” жүжгийн Болд
🔹 “Тэнгэрийн үрэл” жүжгийн Ахин
🔹 “Санамсаргүй учрал” жүжгийн Дожоодорж
🔹 “Хайрын дууль” жүжгийн Батбаяр
🔹 “Шинэ байшинд” жүжгийн Насанбат зэрэг 30 гаруй жүжгийн гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээжээ.

🌟 🎤 Мөн “Нутгаа өргөх дуу”, “Цэнгэлийн дуу”, “Миний Улаанбаатар” " Нэг ангийнхан" зэрэг 150 гаруй дууг үзэгч түмэнд хүргэж, Завхан нутгийн урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.

🎭✨ Уран бүтээлийн товч танилцуулга
“Уярал хайрын өчил”, “Гайхмаараа”, “Дуулж л явна даа Лхагваа нь” зэрэг бие даасан уран бүтээлүүдээ толилуулж, өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн сум, суурин газруудаар тоглон хүргэж, үзэгч түмэндээ хүргэсэн билээ.

19/05/2026

🎭 "Баярлалаа-12" МУСТА Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын хамтарсан тоглолт
📅 2026 оны 05-р сарын 21-ний өдөр
🕖 19:00 цагт
📍 Шинэ театр

✨ Ганцхан удаа тоглогдоно.

🎟️ Тасалбарыг хуучин театрын кассаар өдөр бүр худалдаалж байна.

📞 Лавлах утас:
9522-6642
9946-9224

Photos from Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр's post 18/05/2026

🇲🇳 Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ойд зориулан “Топ Нобле Тур” ХХК, “Дилав хутагт сан”, Төрийн шагналт, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хамтын бүтээл, МЗЭ-ийн шагналт Ч.Алтантүлхүүрийн зохиол “МӨНХӨД ГЭРЭЛТЭХ ДИВААЖИН” бүжгэн жүжгийн аялан тоглолтыг 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр Дархан, Эрдэнэт хотын нийт 1500 гаруй үзэгчдэд амжилттай хүргэлээ.

📌 Нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын гэрэлт ирээдүй болсон асрамж, хамгаалал шаардлагатай Дархан-Уул аймгийн SOS Хүүхдийн хотхоны 120 гаруй өнчин хүүхэд багачууд болон тус төвийн багш нарт үнэ төлбөргүй соёлын үйлчилгээг тэгш, хүртээмжтэйгээр хүргэн үйлчиллээ.

🤝 Хүүхэд багачуудын сайн сайхны төлөө оруулсан хувь нэмэр, хүмүүнлэгийн үйлсийг өндрөөр үнэлэн, Дархан-Уул аймгийн SOS Хүүхдийн хотхоноос “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-аар өргөмжлөн, талархал илэрхийллээ.

14/05/2026

Дарханчууддаа баярлалаа ❤️

14/05/2026

Бид дархан хотод ирлээ
Орой уулзацгаая

📍Ч.Алтантүлхүүр "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжиг" 2026 оны 05 дугаар сарын 14 ний өдөр
Дархан – Залуучууд театрт
🕖 19:00 цаг (ганцхан удаа)
тоглоно

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 99123608, 99469224

Want your business to be the top-listed Government Service in Uliassutai?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Завхан аймаг Улиастай хот
Uliassutai
416