24/12/2025
📣📣📣 ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
✅Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас дараах хуулийн төсөлд цахимаар санал авч байна:
1. “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын төсөл
2. “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хууль”-ийн төсөл
3. “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл
4. “Геодези, зураг зүйн тухай хууль”-ийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна
5. “Хаягжуулалтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна
6. “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн төсөл
7. “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл
Та дараах линкээр болон qr кодыг уншуулан саналаа өгнө үү:
https://gazar.gov.mn/.../legal.../get-feedback-on-draft-law
03/07/2023
‼️Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023-06-28-ны өдрийн 1/1387 тушаалаар 🗓️2023-06-28-ны өдрөөс эхлэн Газрын цахим системд бүртгэлгүй хуучин эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газар нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дараа бүртгэлийг баталгаажуулах болохыг анхаарна уу.
Өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтад байгаа газрыг Газрын цахим системд бүртгэлтэй эсэхийг https://egazar.gov.mn/ цахим хуудас руу газрын эзний мэдээллээр нэврэн орж шалгана уу.
Хэрэв эзэмшил, өмчлөл, ашиглалтанд байгаа газар нь Газрын цахим системд бүртгэлгүй байвал ‼️🗓️2023-10-01-ний өдрөөс өмнө газрын гэрчилгээ, газрын эзний иргэний үнэмлэх, /ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/, өргөдөл / ААНБ бол албан тоот/-ыг авч газрын алба, сумын газрын даамал дээр очин 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа өгнө үү.
☎️: 70462620 94116224
22/03/2023
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ОРОЛЦОГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙНА
Завхан аймгийн Отгон сумын 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаанд оролцогчийг бүртгэж байна.
Дуудлага худалдаа 2023-03-31-ны өдрийн 09 цагаас 15 цагийн хооронд Газрын цахим бирж /www.mle.mn/-ээр зохион байгуулагдана.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгэх хугацаа: 2023-03-24-ны өдрийн 09 цагаас 2023-03-30-ны өдрийн 15 цаг хүртэл
Бүрдүүлэх материал:
✅️Иргэний үнэмлэхний хуулбар
✅️Дуудлага худалдааны дэнчин 10% тушаасан баримт
✅️Тэмдэгтийн хураамж тушаасан баримт.
✅️Дэнчин тушаах данс: (100090000967 За.ГХБХБГазар н.с/
✅️Тэмдэгтийн хураамж тушаах данс: 100091000941 За.От Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг
Лавлах утас: 7046-2620,95816688,99446030