13/06/2026
MNS 3015:2014 “Шатахуун түгээгүүр. Шалгах арга, хэрэгсэл” стандартын дагуу Завхан аймгийн Отгон суманд ээлжит баталгаажуулалт хийж байна.
✅ Шатахуун хэмжилт үнэн зөв
✅ Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдсан
✅ Шударга үйлчилгээний баталгаа
👉 Иргэн, байгууллага бүр стандартыг мөрдөж, шударга хэрэглээний орчныг хамтдаа бүрдүүлье!
10/06/2026
✅Хэлтсийн 2026 оны хагас жилийн статистик мэдээ
10/06/2026
ЁС ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅Хэлтсийн Ёс зүйн дэд хорооноос байгууллагын ажилтан, албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор Ахмад шүүгч Д.Ням “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэглээ, ойлголт, хандлага, эрх зүйн зохицуулалт” сэдвээр нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
09/06/2026
📌Олон улсын архивын зөвлөл (ICA) нь 2007 онд архивын салбарын ач холбогдол, архивчдын эрхэм хөдөлмөрийг олон нийтэд таниулах зорилгоор жил бүрийн 06 дугаар сарын 09-ний өдрийг “Олон улсын архивчдын өдөр” болгон албан ёсоор баталсан.
📌Архив нь улс орон, байгууллага, хувь хүний үйл ажиллагааны явцад бий болсон түүхэн баримтыг эмхлэн цэгцэлж, хадгалан хамгаалсан үнэт сан бөгөөд өнгөрсөн цаг үеийн бодит гэрч, ирээдүйн судалгаа шинжилгээний бат бөх суурь, үнэлж баршгүй эх сурвалж мөн. Иймээс архив нь нийгмийн ой санамжийг хадгалагч чухал институт болж, түүхэн үнэнийг хамгаалан үлдээх эрхэм үүргийг гүйцэтгэдэг.
📌”Олон улсын архивчдын өдөр” нь архивын энэхүү үнэт ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйлсийг дэмжих, архивчдын эрхэм үүрэг, хариуцлага, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэсэн онцгой ач холбогдолтой юм.
09/06/2026
🇲🇳Монгол Улсад 2026 оны хагас жилийн байдлаар нийт 6653 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 3554 нь үндэсний стандарт бөгөөд нийт стандартын 53.4 хувийг эзэлж байна.