Завхан Аймгийн Нийгмийн даатгалын газар
Нийгмийн даатгал таны насан туршын баталгаа
70463820
02/06/2026
🏦 ОРЧИН ЦАГИЙН БАНКНЫ ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 102 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ НИЙТ ХАРИЛЦАГЧ БАНКУУДДАА ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ 🤝👏🤝
02/06/2026
1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 154 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшигч иргэн нас барсан бол түүний хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т таныг урьж байна.
Нээлттэй өдөрлөг 2026 оны 6 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд аймгийн ТӨВ ТАЛБАЙД зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой:
Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах, данс нээлгэх зэрэг мэдээллийг нэг дороос авах юм.
#ЭрдэнэсТавантолгойХК
#1072хувьцаа
#Ногдолашиг
#Өвлөхэрх
02/06/2026
2026.05.29-ний өдөр
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр"-т зориулсан гурван төрөлт спортын арга хэмжээг Улиастай сумын Засаг даргын тамгын газраас зохион байгууллаа. Уг арга хэмжээнд манай байгууллагаас:
✅Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд🥈
✅Олс таталтын төрөлд 🥈
✅Эрэгтэй дартсын төрөлд Хяналт шалгалтын улсын байцаагч Э.Рэнжиндорж 🥈
✅Эмэгтэй дартсын төрөлд Түдэвтэй сумын нийгмийн даатгалын байцаагч О.Бадмаа 🥉зэрэг амжилт үзүүллээ. Тэмцээний арга хэмжээ өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ👏👏🥳🥳🥳🥳
Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар
@Улиастай сум ЗДТГ
Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
@Завхан аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
@Сургуулийн Нийгмийн ажилтнуудын мэргэжлийн холбоо
01/06/2026
🙆♂️🙆♀️Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр
Та бүхнийг урьж байна
01/06/2026
29/05/2026
🇲🇳ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРТ #ЧӨЛӨӨЛЬЕ САНААЧИЛГЫН ҮР ДҮН
🌀БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
✅️23,480 ДАНС ЧӨЛӨӨЛӨВ
✅️НДШ-ын өртэй 6,042 ААН-ийн битүүмжлэгдсэн дансыг нээж чөлөөлөв.
✅️ЧӨЛӨӨЛСНӨӨР /1 сарын үр дүн/
✅️169 ажил олгогч НДШ-ийн хуримтлагдсан өрийг бүрэн барагдуулав.
Данс нээснээр 2.07 тэрбум төгрөг НД-ын санд төвлөрөв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Zavkhan NDGazar
Uliastay
