✅Мэргэжлийн байгууллагууд хамтран ерөнхий боловсролын сургуулиудад хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний хор нөлөөг хүүхдүүдэд таниулах үзүүлэх сургалт зохион байгуулагдаж байна.
АЛТАЙ ХОТ
Иргэн та Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын цаг үеийн мэдээллийг хүлээн аваарай.
04/06/2026
"ШҮДНИЙ ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ОНОШИЛГООНЫ КАБЕНИТ НИЙТ 300 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.
✅Есөнбулаг сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Эрүүл иргэн-Хөгжлийн тулгуур" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 20 гаруй сая хөрөнгийн санхүүжилтээр Есөнбулаг сумын 11 дүгээр цэцэрлэгт хүүхдийн шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоо, эмчлэн эрүүлжүүлэх кабинет байгуулж тус цэцэрлэгийн 4-5 настай 300 гаруй хүүхдүүдийг үзлэгт хамрууллаа.
Хөтөлбөр арга хэмжээний хүрээнд тус цэцэрлэгт шүдний кабенит тохижуулахаас
🔰Багажны хайрцаг /Бикс/
🔰Кварцын гэрэл
🔰Сувилагчийн тэрэг
🔰Тавиур
🔰Ломбоны материал, бодис
🔰Бонд
🔰Ховил битүүлэгч
🔰Фотортой түрхлэг зэрэг хэрэглэгдэхүүний дэмжлэг үзүүллээ.
✅Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны кабинет нь үйл ажиллагаагаа эхлүүлж цэцэрлэгийн удирдлага, эмч, хүүхэд эцэг эхийн харилцан зөвшилцөл, шүдний үзлэг оношилгооны дүгнэлт, гурвалсан гэрээний үндсэн дээр эцэг эхийн зөвшөөрлөөр эмчилгээний зардлыг гаргуулан нийт 30 гаруй хүүхдийн шүдийг эмчлэн эрүүлжүүллээ.
✅ Амны хөндийн өвчлөл нь 200 орчим бие махбодын өвчнийг үүсгэх, сэдрээх, даамжруулах хүчин зүйл болдог. Иймд амны хөндийн өвчлөлийг бууруулах, шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал зуршлыг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бүтээхэд онцгой анхаарах нь чухал арга хэмжээний нэг юм.
ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ🙋♀️
04/06/2026
🔰РАШААНТ БАГИЙН БААРАНГИЙН ДАВАА"-НЫ АМНЫ 4,79 ГА ТАЛБАЙД ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛЭЭ.
✅ Тус сумын Рашаант багийн нутаг "Баарангийн даваа"-ны амны түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайргыг хууль бусаар олборлож нөхөн сэргээлт хийгдээгүй, гэмтэл эвдрэл ихтэй, эрэг үүссэн 4,79 га талбайг Л. Жамбалсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 341-р ангийн бие бүрэлдэхүүн нь 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэлээ.
✅Нийгмийн хариуцлагын хүрээнд богино хугацаанд ангийн бие бүрэлдэхүүн, техник, тоног төхөөрөмжөөр энэхүү ажлыг чанартай хийж гүйцэтгэн хамтран ажилласан Зэвсэгт хүчний 341-р ангийн хамт олонд талархал илэрхийлье.
📝ТА БҮХНИЙ АЖИЛД ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ👏
04/06/2026
✅2026 оны хагас жилийн малын түүвэр тооллогод малчид, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна☑️
03/06/2026
"Говь-Алтай 80+ эрүүл мэндийн хөтөлбөр" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Алтай хотын хэмжээнд хүнсний үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд хууль эрхзүйн болон мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх дотоод хяналтыг хэрэгжүүлэх, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгуулна.
🔰Хэзээ:2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт
🔰Хаана: Аймгийн "Нутгийн удирдлагын ордон"-ы хурлын танхимд
03/06/2026
🚩МАЛ ЭМНЭЛГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЗӨВЛӨМЖ🚩
Аймаг дотроо зөвхөн хүнсэнд хэрэглэх амьд малд мал эмнэлгийн гэрчилгээ олгоно. Үржил, отор нүүдлийн зориулалтаар олгохгүй байгааг АНХААРУУЛЖ байна.
📝Гоц халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн бидэнтэй хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.
03/06/2026
📝ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХААРУУЛГА ХҮРГЭЖ БАЙНА.
📝Шүлхий өвчний вирус 7 төрлийн хэвшилтэй А,O,C,SAT1,SAT2,SAT3,ASIA1 гэсэн хэвшлүүд бий. Монгол улсад А,O хэвшил гарч түүнд тохирох вакциныг жилд 2 удаа хийдэг байсан. Гэтэл CAT1 хэвшлийн вирус Хятад болон Орос, Африкийн улсуудад бүртгэгдэж байсан бол анх удаа Монголд бүртгэгдэж байгаа тул вакцин байхгүй!❌
📝Хавар хийсэн дархлаажуулалт бол энэ хэвшилд хамаарахгүй. Эрхэм хүндэт малчид минь ээ энэ SAT1 хэвшил хоруу чанар өндөр хор уршиг ихтэй өвчин тул дор бүрнээ хариуцлагатай ухамсартай байхыг хүсье. Олон улсын худалдааны хорио цээрт өвчний ангилад багтсан мал амьтны гоц халдварт өвчин. Салаа туурайтан амьтад өвчилнө. ⭕️
🔰ТӨРЛИЙН ЗАМААР ХАЛДВАР ТАРХАНА🔰
✅Шууд замаар-Өвчтэй малаас эрүүл малд.
✅Шууд бус замаар -Машин тээврийн хэрэгсэл, мал аж ахуйн тоног хэрэгсэл, өвс тэжээл, ус, бэлчээр хүний гутал хувцас гэх мэт зүйлсээс
✅Агаар дуслын замаар-Салхиар тархана.
📝Олон улсад шүлхий өвчнийг эмчлэх эмчилгээний иж бүрэн төлөвлөгөө боловсруулагдаагүй. Устгах заалттай өвчин. Дэмжих болон бактерийн хоёрдогч халдвар үүсэхээс сэргийлэх эмчилгээ хийдэг. Малчид цагаан тариа буюу пенциллиний бүлгийн антибиотик тарьж эмчилдэг гэсэн ойлголттой байдаг нь буруу энэ нь шүлхийг эмчлэх бус бактерийн хоёрдогч халдвар үүсэхээс сэргийлж буй хэрэг. Шүлхийгээс урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол вакцинжуулалт боловч шинэ төрөлд тохирох вакцин гараагүй байгаа тул халдвар хамгаалалын дэглэм мөрдөх малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хаахад оршино. Нэг л мал өвчилхөд бүгдийг нь устгах заалттай тул МАЛЧИД та бүхнийг анхаарал сэрэмжтэй хариуцлагатай байхыг АНХААРУУЛЖ байна❗️
03/06/2026
ЕСӨНБУЛАГ СУМЫН АХМАДУУДЫН ДУНД БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📝Говь-Алтай 80+ эрүүл мэндийн хөтөлбөр, "Эрүүл иргэн хөгжлийн тулгуур" хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ахмад настнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл ажиллагааг сайжруулахад зорилгоор ахмадуудын 4 төрөлт тэмцээн 3 өдрийн турш зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
💎ТУС ТЭМЦЭЭНИЙ СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД 💎
Жинст багийн Л.Мөнхзаяа ахлагчтай баг-Тэргүүн байр,
Жаргалант багийн С.Очирбат ахлагчтай баг -Дэд байр
Түмэн багийн Л.Баатар ахлагчтай баг- Гутгаар байр эзэллээ.
💎 ТУС ТЭМЦЭЭНИЙ 4х100 БУУХИА ТӨРӨЛД 💎
Жинст багийн С.Энхболд ахлагчтай баг-Тэргүүн,
Харзат багийн Ц.Бүрэнбилэг ахлагчтай баг-Дэд,
Индэрт багийн Р.Энхбат ахлагчтай баг-Гутгаар байр эзэллээ.
💎ТУС ТЭМЦЭЭНИЙ ТЕННИСНЫ ТӨРӨЛД 💎
Баянхайрхан багийн н.Чойжинхорол-Тэргүүн байр
Оргил багийн Х.Погной-Дэд байр
Н.Хатансүрэн- Гутгаар байр
💎ТУС ТЭМЦЭЭНИЙ ДАРТСНЫ ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД 💎
Оргил багийн О.Баасанжав-Тэргүүн байр
Жинст багийн Д.Чинбат- Дэд байр
Ц.Зоригт-Гутгаар байр тус тус эзэллээ.
💎ТУС ТЭМЦЭЭНИЙ ДАРТСНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД 💎
Жинст багийн Б.Долгорсүрэн-Тэргүүн байр
Оргил багийн П.Цэндсүрэн-Дэд байр
Жинст багийн Б.Баяртогтох-Гутгаар байрыг тус тус эзэ📝ллээ.
03/06/2026
✅300МВТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛНО
✅Баруун бүсийн дутагдаж буй эрчим хүчний эх үүсвэрийг хангах, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилго бүхий 300МВт дулааны цахилгаан станцын төслийн шав тавих ёслол, бэсрэг наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: Төгрөг сум, Хүрэнгол баг
Хэзээ: 2026 оны 06 сарын 05-ны 11:00 цагт
02/06/2026
📝Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулах зарлал хүлгүүлэх тухай
📝Сумын Засаг даргын 2026 оны 05 сарын 22-ны өдрийн А/157 дугаар захирамжаар зарлагдсан "Газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай" захирамжийн дагуу "Эрчимжсэн мал аж ахуйн фермер"-ийн зориулалтаар 2 байршилд 06 сарын 02-ны өдрөөс 06 сарын 08-ны өдөр хүртэл Малчдын хоршооноос төсөл хүлээн авч байна.
📝Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1.Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварыг нотолсон баримт бичгийн хуулбар.
2.Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байна.
3.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байна.
4.Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу мал аж ахуйн фермер эрхлэх тусгай зөвшөөрөл буюу улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. (Хоршооны гэрчилгээний хуулбар)
5. “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500:2017 стандартын дагуу боловсруулсан байх.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн байх. Төрийн сан банк 100050100941 Га.Тэмдэгтийн хураамж- 12500 төгрөг төлсөн байх.
📝Оролцогч нь битүүмжилсэн төслөө Есөнбулаг Сумын Засаг даргын Тамгын газрын 103 дугаар өрөөнд өөрөө буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр биечлэн хүргүүлэх, хэрэв ийнхүү хүргүүлэх боломжгүй бол зар мэдээнд заасан хугацаанд шуудангаар хүргүүлж болно.
Утас: 88054011, 89644399
📝Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкнээс авна уу. https://www.mle.mn/project/detail/2976, https://www.mle.mn/project/detail/2975
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yösönbulag
