Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс

Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс, Government Organization, Yösönbulag.

Photos from Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс's post 29/05/2026

📊 Манай аймгийн нийт хүн амын 19.5 мянга буюу 34.8 хувь нь 0-17 хүртэлх насны хүүхдүүд байна. Тэдний 52.4 хувь нь эрэгтэй, 47.6 хувь нь эмэгтэй.
📊 2025-2026 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд нийт 15.9 мянган хүүхэд суралцжээ.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ See less

Photos from Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс's post 29/05/2026

2026 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН МАЛЫН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026 оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 10-ны хооронд улс орон даяар явагдана.
Уг судалгааны бэлтгэл ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн 18 сумын 20 төрийн сангийн мэргэжилтнүүд, 85 багийн Засаг дарга нар цахимаар оролцсон бөгөөд тэдэнд судалгааг чанартай, үнэн зөв зохион байгуулах чиглэлээр мэдээлэл, аргачлал, хууль эрх зүйн болон практик мэдлэг олгов.
2026 оны түүвэр судалгаанд Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 2127 өрх, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах бөгөөд энэ нь малтай өрх, ААН, байгууллагын 20 хувийг хамарч байгаа юм.

29/05/2026

📢 СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлж, бүтээгдэхүүн үйлчилгээг цаашид илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох зорилгоор явуулж буй судалгаанд идэвхтэй оролцож бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.

✅ Таны санал – хөгжлийн чиглэл
✅ Таны оролцоо – эерэг өөрчлөлт

📱 QR кодыг уншуулан судалгаанд оролцоорой.
https://docs.google.com/forms/d/1ApPGvnfgU_Wbk4QEPdbHn_SGxN_zALeQ7G4YTCrkb34/edit

26/05/2026

📊 Үндэсний Статистикийн Хороо нь "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг улсын хэмжээнд 1991 оноос хойш 5 жил тутам зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит тооллогын хүрээнд төрийн 14 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн 28 санг нэгтгэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төрд бүртгэлтэй мэдээллийг давтан цуглуулалгүй баталгаажуулах зарчмаар зохион явууллаа.

📊 Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-ын үзүүлэлтүүдийг тооцож, тайлагнах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ээлжит тооллогоор аж ахуйн нэгж, байгууллагуудын төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн санд бүртгэлгүй үзүүлэлтүүдийг цахим хэлбэрээр цуглуулав.

📊 Тооллогын үр дүнг ашиглан эдийн засгийн салбар бүрт чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулахаас гадна бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, аливаа шийдвэр гаргах боломжтой.

📊 ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД ОРОЛЦСОН НИЙТ АЖ АХУЙН, НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | | | #ҮСХ | #ААНБТ2026

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 25/05/2026
Photos from Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтэс's post 15/05/2026

“АЛТАЙГАА 📖 НОМТОЙ ХОТ БОЛГОЁ” АЯНД НЭГДЛЭЭ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Алтайгаа номтой хот болгоё” аянд тус хэлтсийн албан хаагчид нэгдэж 20 ширхэг ном хандивлалаа.

13/05/2026

2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр, Говь-Алтай аймаг нэг хүнд 11.8 сая төгрөг ногдож байна.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Өмнөговь аймаг (44.3 сая төгрөг) тэргүүлж байгаа бол Орхон аймаг (38.8 сая төгрөг) удаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.1212.mn/.../National.../DT_NSO_0500_011V1.px холбоосоор авах боломжтой.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | |

30/04/2026

📊 Аймгийн хэмжээнд 2025 оны байдлаар 172 хос гэрлэлтээ батлуулсан бол 26 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.
#ҮндэснийСтатистикийнХороо | #Статистик | #ҮСХ | |

Want your business to be the top-listed Government Service in Yösönbulag?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Yösönbulag