Замын-Үүд Монгол Ардын Нам

Замын-Үүд Монгол Ардын Нам

Share

Дорноговь аймаг Замын-үүд сумын Монгол Ардын Намын хорооны албан ёсны Фэйсбүүк хуудас

19/03/2026
18/03/2026

🇲🇳ЦЭРГИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ🇲🇳
Ханагар сайхан өвөөгийн баяр
Халамжит дулаан аавуудын баяр
Хатан зоригт эрчүүдийн баяр
Хайр булаасан залуусын баяр
Хатуу хорвоогийн нум нь та байг
Халамжит бүсгүйн хайр нь та байг
Энхрий үрсийн бахархал нь та байг
Энэ улсынхаа эзэн нь та байг 🫶🫶🫶

18/03/2026

МЭНДЧИЛГЭЭ
____________________
Цэргийн алба хамтдаа хааж байсан мөрдөс нэгт цэргийн анд нөхөд болон хилчид, онцгой байдал, цагдаа болон эх орны энхийн манаанд хэзээд бэлхэн эгэл цэрэг та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний яруу алдарт 105 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Эх орондоо өргөсөн тангарагаа үнэнчээр сахиж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэж, Энх цагт бүтээн байгуулалтын өрнүүн хөдөлмөрөөр, бэрх цагт халуун амиараа тусгаар тогтнолыг хамгаалж, хөгжил дэвшлийг бүтээлцэж ирсэн монгол цэрэг, ахмад дайчид, цэргийн алба хаагчид Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дайчин Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай.

Хүндэтгэсэн,
УИХ-ын гишүүн, Зам,тээврийн сайд,
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН

Photos from Замын-Үүд Монгол Ардын Нам's post 15/03/2026

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ # # БАГА ХУРАЛ

ТОГТВОРТОЙ БОДЛОГО-ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ

2026.03.15

08/03/2026

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎀🎀🎀🎀🎀🎀🎀

Photos from Замын-Үүд Монгол Ардын Нам's post 02/03/2026

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
Эрхэм хүндэт эх орончид оо,
Эрхэм журмын нөхөд өө,
Замын-Үүд сумын Монгол Ардын Намын хорооны гишүүд, дэмжигчиддээ ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.
Энэ баярын өдөр бид:
• Түүхээ дээдэлье,
• Эв нэгдлээ бэхжүүлье,
• Хариуцлагаа нэмэгдүүлье,
• Иргэдийнхээ төлөө бодит үр дүн гаргая.
Эх орончдын гал сэтгэл биднийг үргэлж урагш хөтөлж, эх орон минь мөнхөд мандан бадраг.
Монгол Улс мандтугай!
Замын-Үүд сум хөгжин цэцэглэтүгэй!
Эх орончдын үйлс үеийн үед үргэлжлэн бадраг! 🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳
2026.03.01

01/03/2026

ЭМГЭНЭЛ

Хар хул овогт Монтгорын Жутаа нь 1956 оны 02 сарын 29-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд ажилчин ард Монтгорын 2 дахь охин болон мэндэлсэн.8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1964 онд Увс аймгийн Өмнөговь сумын 8-н жилийн сургуульд суралцаж төгссөн.1972-1974 онд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж шаварчин, будагчин мэргэжил эзэмшсэн.1974 онд Увс аймгийн Барилга угсралтын конторт ажиллаж байгаад ар гэр нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шилжин суурьшсан.1976 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төмөр замын Эмнэлэгт асрагчаар ажилд орсон.1976, 1977 оны хошой аварга асрагчаар шалгарч байсан.1978 онд Замын-Үүд сумын Төмөр замын "Алтанхаргана" цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж эхэлсэн.1983 онд Замын-Үүд сумын төмөр замын эмнэлэгт Хүнс,аж ахуйн няраваар ажилд орсон.2002онд тус эмнэлэгийнхээ Мөнгөн касс аж ахуйн няраваар ажиллаж эхэлсэн.2012онд улсад тасралтгүй 38 жил үр бүтээлтэй ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан. Монтгорын Жутаа нь ажиллаж байх хугацаандаа 6-р 5 жилийн гавшгайч болон Тэргүүний ажилтнаар шалгарч, 1988 онд Алдарт эхийн 2-р одон авч байсан.Мөн 2006 онд Тэргүүний төмөр замчин, 2008онд Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлаг Төмөр замын Хэрэг эрхлэх газрын хүндэт медаль, 2011 онд Монгол Улсын Хүндэт төмөр замчин цол тэмдэг, Монгол Ардын Намын Ахмад зүтгэлтэн тэмдэг, Монгол Ардын Намын 90 жилийн ойн медаль, 2014 онд Замын-Үүд сумын 20 жилийн ойн медаль, Хүндэт медаль, 2021 онд Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүндэт тэмдэг, 2022 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2024 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байсан.Монтгорын Жутаа нь хамт ажиллаж байсан хамт олондоо нэр хүндтэй, өөрийн ажилдаа хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар сайтай,хань, ижил,үр хүүхэд, найз нөхөд, журмын нөхөддөө түшигтэй хүмүүний хайлан байлаа.
Гэр бүл, үр хүүхдүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Замын-Үүд сумын Монгол Ардын Намын Хороо

Photos from Замын-Үүд Монгол Ардын Нам's post 01/03/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН 105 жилийн ой, “ЭХ ОРОНЧДЫН БАЯР”-т зориулсан тэмцээн зохион байгуулагдаж байна.

01/03/2026

🇲🇳Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна!

Монголын Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын мэнд хүргэе!
🇲🇳🇲🇳🇲🇳

Photos from Замын-Үүд Монгол Ардын Нам's post 28/02/2026

2026 оны БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ

Want your business to be the top-listed Government Service in Zamun Ude?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Zamun Ude