03/06/2026
"ЗАМЫН-ҮҮД" ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН МЭДЭЭЛЭЛ
✅Үйлчилгээний хөлс /Үйлчилгээний хөлс, төлбөр, хураамжийн төрөл/
✅Газар ашиглах эрх, газрын төлбөр
✅Автозам ашигласны төлбөр
✅Бүртгэл, гэрчилгээ
✅Газар ашиглах эрх
✅Тусгай болон энгийн зөвшөөрөл олгох төлбөрийн мэдээллийг та бүхэн доорх линкээр нэвтрэн орж танилцана уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 👉 https://zfz.gov.mn/tax
30/05/2026
Шадар сайд Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Улсын үзлэг эхэллээ.
✅Иргэдэд аюул осол учруулж болзошгүй бүх нүх сүв, онгорхой траншей, цахилгааны ил утас, тогтоол ус бүгдийг шалга.
✅Төр, хувийн гэх зүйл байхгүй зөрчил байвал бүгдийг нь арилга. Үүнийг үүрэг болгож байна.
✅Мөн ямар ч дарга, сайд танил талыг хүлээж авахгүй. Хэний ч байшин барилга байсан бүгдийг шалгана.
/Замын-Үүд чөлөөт бүс-Zamiin-Uud free zone-Монгол Улсын Засгийн газар/
Шадар сайд Н.Номтойбаяр
28/05/2026
Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан маш харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.Шадар сайд Н.Номтойбаяр
Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан маш харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Ийм үед олон үг илүүц. Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна.
Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал. Өнөөдөр бол хүүхдийн амь насыг аврах цаг.
Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандах орон зай байх ёсгүй. Ийм явдал дахин давтагдахгүй байхад дор бүрнээ анхаарах ёстой. Аюултай орчин, хамгаалалтгүй үлдсэн газар, ухсан талбай зэрэг хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрийг холбогдох байгууллагууд нэн даруй нягталж, бодит арга хэмжээ авна.
Түүнчлэн, өчигдөр гарсан гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Алба хаагчдаа хамгаалах хэрэгтэй. Иргэдийн шүүмжлэлд бухимдах биш, сонсох ёстой. ОБЕГ-т олон улсын дэмжлэгтэй төсөл, техник туслалцааны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ төсөл гэдэг цаасан дээрээ биш, галын өмнө, ослын газар, хүний амь аврах тэр мөчид үр дүнгээ харуулах ёстой. Тиймээс эхэлсэн ажлуудыг бодит хэрэгцээтэй нь тулгаж, шаардлагатай арга хэмжээг хурдасгана.