Мандал сум дахь Сум дундын прокурорын газар

Мандал сум дахь Сум дундын прокурорын газар

Share

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын байгууллага Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах таниулах

Photos 11/08/2016

Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын ахлах прокурорын мэндчилгээ

Photos from Мандал сум дахь Сум дундын прокурорын газар's post 13/07/2016

Наадамчин олон та бүхэн сайхан наадаарай

Photos from Мандал сум дахь Сум дундын прокурорын газар's post 06/07/2016

Байгууллагын засварын ажил дууслаа

Photos from Мандал сум дахь Сум дундын прокурорын газар's post 23/05/2016

хяналтын прокурор Д.Уранчимэг Улсын ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан "Ширээний теннис"-ний тэмцээнд оролцож 2 дугаар байр эзэлсэн

Photos from Мандал сум дахь Сум дундын прокурорын газар's post 21/03/2016

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс зохион байгуулсан спортын 5 төрлийн тэмцээнд ажмлттай оролцлоо.

Photos from Мандал сум дахь Сум дундын прокурорын газар's post 09/03/2016

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс санаачилж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ШШГЕГ-ын харьяа хорих 433 дугаар ангийн ажилтан, алба хаагчдын дунд тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор “Цасны баяр, явган аялал-2016” тэмцээнийг анх удаа 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Мандал сумын Баавгайтын аманд зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэнд Мандал сумын засаг дарга Ч.Нямдаваа, оролцож, баг хамт олонд амжилт хүсэж үг хэлсэн ба орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж мэдээ, сурвалжлага авсан байна. Уралдаан тэмцээнд нийт 4 байгууллагын 180 гаруй алба хаагч оролцож, 10 км зайд явган аялал хийж, “Уулын оргил булаацалдах”, “Цасны сумо”, “Хөл бөмбөг”, “Олс таталт”, “Торгуулийн цохилт” гэсэн 5 төрлөөр аваргаа тодруулжээ. Багийн нийлбэр дүнгээр Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба тэргүүлж, 2 дугаар байранд Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс шалгарчээ.
Тус арга хэмжээг зохион байгуулах комиссын зүгээс “Цасны баяр, явган аялал” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, шилжин явах цомтой болж, цомыг авсан байгууллага дараа жилийн тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Photos 29/02/2016

Ахлах прокурор Ш.Дамдинбазар Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааг хэрхэн удирдлага зохион байгуулалтаар хангаж байгаа талаар сонсгол хэлэлцүүллээ.

Сонсгол хэлэлцэв.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2016 онд прокурор, ажилтнуудын сахилгы хариуцлагыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд ахлах, туслах прокуроруудын ажлыг шалгах, сонсголыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2 дугаар сарын зөвлөлийн хурлаараа “Хэрэг бүртгэх, өрдөн байцаах ажлыг хэрхэн удирдан зохион байгуулж байгаа” талаар Сум дундын 1 дүгээр прокурорын газрын ахлах прокурор Ш.Дамдинбазарын сонсголыг хэлэлцэж тодорхой үүрэг, даалгавар өгсний зэрэгцээ Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Энхтуяагийн ажлыг аймгийн прокуророос шалгаж дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОР ГАЗАР

Photos 22/02/2016

Зам тээврийн осол өмнө үетэй харьцуулахад буурсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт сайн байна.

22/02/2016
Want your business to be the top-listed Government Service in Zuunkharaa?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


3-р баг
Zuunkharaa