Mongolian Embassy to the USA

Mongolian Embassy to the USA

Share

Амралтын өдрүүд болон ажлын бус цагаар яаралтай асуудлаар холбогдох шуурхай утас 202-374-6274

Photos from Mongolian Embassy to the USA's post 06/02/2026

“ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Монгол Улсын төрийн дээд шагнал болох “Эхийн алдар” одон гардуулах ёслол болов.

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор шагнагдсан Энхжаргалын Онон, Дашнямын Даваахүрэл, Болдбаатарын Урангуа нарт одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Ёслолын үеэр Элчин сайд Ө.Батбаяр үр хүүхдээ эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, гэр бүлийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж буй эхчүүдэд талархал илэрхийлэв. Тэрбээр шагнал хүртсэн ээжүүдийн хүүхэд хүмүүжүүлэх үйлс, нийгэмд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа онцолж, гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

06/02/2026

📌 АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи орчмын Монгол туургатан хүүхэд, багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол Туургатан Хүүхдийн Урлагийн Наадам” 21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

✅ Энэхүү наадам нь хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ эх хэл, түүх, соёл, өв уламжлалаараа бахархах үзэл төлөвшүүлэх, Монгол үндэстний үнэт зүйлсийг өвлүүлэн үлдээхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

✅ Хилийн чанадад өсч, хүмүүжиж буй Монгол хүүхэд багачуудыг эх орон, үндэсний өв соёлтой нь холбон нэгтгэж, Монгол хүн байх бахархлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү сайхан уламжлалыг хадгалан хөгжүүлж ирсэн зохион байгуулагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон дэмжин оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Photos from Mongolian Embassy to the USA's post 06/02/2026

"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан “SPEED” сагсан бөмбөгийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "3х3 🏀" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Вашингтон ДиСи орчмын Монгол хүүхэд, багачуудын дунд амжилттай зохион байгуулагдав.

Тэмцээнд оролцсон хүүхэд, багачууд авьяас чадвар, спортын ур чадвараа сорин өрсөлдөж, нөхөрлөл, багаар ажиллах чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ баярын өдрийг эрч хүч, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ.

✅ Энэ удаагийн тэмцээн 5 дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд 8-11 нас, 12-17 насны ангилалд нийт 38 багийн 150 орчим хүүхэд, багачууд оролцов.

✅ Монгол хүүхэд, багачуудын бие бялдар, авьяас чадвар, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих энэхүү арга хэмжээг зохион байгуулсан “SPEED” сагсан бөмбөгийн академийн хамт олон, мөн тэмцээнийг ивээн тэтгэж, дэмжин хамтран ажилласан Вашингтон ДиСи орчмын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, эцэг эхчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

SPEED

Photos from Mongolian Embassy to the USA's post 06/02/2026

📌 Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Вашингтон ДиСи орчимд үйл ажиллагаа явуулдаг “We Together” хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцав.

✅ Уулзалтын үеэр тус төвийн тэргүүн Д.Алтанчимэг болон гишүүд байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулав.

✅ Элчин сайд Ө.Батбаяр ЭСЯ болон “We Together” хүүхэд, гэр бүл хөгжлийн төв хамтран жил бүр олон төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж ирснийг онцолж, Вашингтон ДиСи орчимд оршин суугаа Монгол иргэд, хүүхэд багачууд, гэр бүлүүдэд чиглэсэн боловсрол, хөгжил, нийгмийн оролцоог дэмжих үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, бодит хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

✅ Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, ЭСЯ-ны зүгээс үзүүлэх боломжтой дэмжлэгийн талаар ярилцав.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

06/01/2026

🎈 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🎈

Эх орны минь ирээдүй болсон нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдөл, авьяас чадвараа хөгжүүлэн, инээд хөөрөөр дүүрэн байх болтугай!

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Photos from Mongolian Embassy to the USA's post 06/01/2026

📌 АНУ дахь Монгол бизнес эрхлэгчид болон жижиг, дунд бизнесүүдийг олон нийтэд танилцуулах цуврал #2

🇲🇳 АНУ ДАХЬ МОНГОЛ ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ТҮГЭЭГЧ “ANURA MUSIC ACADEMY”

✅ АНУ-ын Вашингтон ДиСи хот орчимд үйл ажиллагаа явуулж буй “Anura Music Academy” нь 11 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын үндэсний хөгжмийн зэмсэг болох морин хуур болон төгөлдөр хуурын сургалтыг хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд амжилттай хүргэн ажиллаж байна.

✅Тус академи нь Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамтай олон жилийн турш хамтран ажиллаж, Монголын соёл урлаг, өв уламжлалыг сурталчлан таниулах тоглолт, өдөрлөг, баярын арга хэмжээ, соёлын хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж ирсэн билээ. Ялангуяа морин хуурын урлагийг хүүхэд, залуу үед өвлүүлэн үлдээх, Монголын үндэсний хөгжмийн үнэ цэнийг олон улсын түвшинд таниулах үйл хэрэгт бодит хувь нэмэр оруулж байна.

✅ Мөн Монголын Үндэсний Их баяр наадам, Цагаан сар болон тэмдэглэлт баяр, соёлын арга хэмжээнүүдэд тогтмол оролцож, морин хуурын уянгат эгшиг, үндэсний хөгжмийн тоглолтоороо Монгол иргэд болон гадаадын зочид, үзэгчдийг баясган, Монголын өв соёлыг сурталчлан таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.

👏 Монголын соёл, урлагийг АНУ-д түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол Улсыг сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Anura Music Academy”-ийн удирдлага, багш, суралцагчид болон эцэг эхчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Anura Music Academy

05/29/2026

📌 Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Райли Барнстай Төрийн департаментад уулзав.

✅ Уулзалтын үеэр АНУ-ын засаг захиргааны ардчилал, хүний эрхийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, тэргүүлэх зорилтуудын талаар АНУ-ын тал мэдээлэл өгч, энэ хүрээнд Монгол, АНУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

✅ Ambassador Batbayar Ulziidelger met with Riley Barnes, Assistant Secretary of State for Democracy, Human Rights, and Labor at the U.S. Department of State, on May 29, 2026. During the meeting, two sides discussed opportunities for cooperation between Mongolia and the United States in the fields of democracy and human rights.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

05/29/2026

📌 Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Central Asia Business Council”-ийн Гүйцэтгэх захирал Елена Лароккотой уулзав.

✅ Уулзалтаар Монгол, АНУ-ын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын бизнесийн зөвлөл/ Investment business council байгуулах асуудлаар санал солилцож, энэ чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв. Мөн 2026 оны 9-10 дугаар сард Монгол Улсад Америкийн бизнесийн төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулах, тэр дундаа уул уурхай, хөдөө аж ахуй, технологи, франчайзингийн салбарын компаниудыг өргөнөөр хамруулахаар тохиролцов.

✅ “Central Asia Business Council” нь АНУ болон Төв Азийн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх байгууллага юм.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

05/29/2026

Үе үеийн энхийг сахиулагчиддаа НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэндийг дэвшүүлье!

Дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, энх тайвныг тогтоох эрхэм зорилгын төлөө үүрэг гүйцэтгэж буй нийт энхийг сахиулагчиддаа гүн талархал илэрхийлье.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia

Photos from Mongolian Embassy to the USA's post 05/28/2026

📌 Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Вашингтон мужийн Сиатл хотноо оршин суугаа Монгол иргэдтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, гадаад харилцааны хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, ЭСЯ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар танилцууллаа.

✅ Мөн консулын үйлчилгээ, иргэдийн эрх ашгийг хамгаалах, боловсрол, бизнес, хөрөнгө оруулалт, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч буйгаа онцолж, иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон ярилцав.

✅ Түүнчлэн Монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан байгууллагууд, холбоод, тэр дундаа Монгол сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, хүүхэд, залуусыг эх хэл, түүх, соёл, өв уламжлалтай нь ойр хүмүүжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Want your business to be the top-listed Government Service in Washington D.C.?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


2833 M Street NW
Washington D.C., DC
20007

Opening Hours

Monday 9am - 1pm
2pm - 5pm
Tuesday 9am - 1pm
2pm - 5pm
Wednesday 9am - 1pm
2pm - 5pm
Thursday 9am - 1pm
2pm - 5pm
Friday 9am - 1pm
2pm - 5pm