Тусч хүү
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тусч хүү, Ulaanbaatar.
28/03/2023
Задрах боломжгүй хүнд жинтэй ачааг тээвэрлэхдээ MNS4598: 2020 стандартад заасан тэнхлэгийн ачааллыг хэтрүүлэхгүй, мөн уг стандартын 14-р бүлэгт нарийвчлан заасан нөхцлүүдийн дагуу тээвэрлэнэ. :2020
Нам аралтай буюу манайханы хэлж заншсанаар трэйлэр чиргүүл бүхий автоугсрааны бүх жингийн дээд хязгаар нь MNS4598: 2022 стандартад зааснаар 115тн-с хэтрэхгүй байна. Энэ нь нь зөвхөн задлах боломжгүй хүнд ачаа ачсан тохиолдолд мөрдөгдөнө
:2020
20/09/2022
Сүүлийн үед манай тээвэрчид олон тэнхлэгтэй хагас чиргүүл ихэд сонирхох болжээ. Задрах боломжгүй, овор ихтэй болон хүнд ачааг олон тэнхлэгт тусгай зориулалтын чиргүүлээр тээвэрлэх нь маш зөв юм. MNS4598: 2020 стандартад нам аралтай чиргүүл, залагддаг чиргүүл гэсэн 2 тодорхойлолтыг нэмж оруулсан бөгөөд та бүхэн олон тэнхлэгт чиргүүл сонгохдоо доорхи заалтуудыг сайн анхаарч техникийн сонголт, хөрөнгө оруулалтаа зөв хийгээрэй
MNS4598: 2020 стандараас…
4.13. нам аралтай чиргүүл жин, хэмжээ, тэнхлэгийн даацын хувьд ердийн чиргүүл, хагас чиргүүлээс том, онцгой хүнд жинтэй, овор ихтэй, задаргаа хийх боломжгүй ачаа тээвэрлэхэд зориулагдсан ачааны автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэлд холбосон чиргүүл, хагас чиргүүл
4.14 залагддаг тэнхлэг /чиргүүлийн/ эргэх үед чиргүүлийн эргэлтийн радиусыг өөрчлөх зориулалттай механизмаар тоноглогдсон тэнхлэг
14.7.1 4 буюу түүнээс олон тэнхлэгтэй хагас чиргүүлийн тэнхлэг нь залагддаг байна.Залагддагүй тэнхлэгийн тоо 3-аас ихгүй байна.
Multi axles - Hydraulic suspension Platform modular trailer Supro Trailer is a professional manufacturer of Multi axles - Hydraulic suspension Platform modular trailer
28/09/2021
Нам аралтай чиргүүлээр задлах боломжгүй техник ачиж тээвэрлэдэг тээвэрчид анхаарна уу
09/03/2021
Яагаад стандарт хэрэгтэй вэ
Нийгмийн бүх л салбарт тухайн салбарын хэм хэмжээг тогтоосон хууль, дүрэм, журам, стандартууд хэрэгжиж байдаг. Тэр дундаас өнөөдөр Монгол улсын автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа MNS4598: 2020 стандартыг тойрсон элдэв хэрүүл маргаан талцал бий болгож цөөн хэдэн хүний ашиг сонирхол, илт турхиралтаар олон нийтийн мэдээлийн хэрэгсэл, сошиал сүлжээг ашиглан ард иргэдэд буруу ташаа мэдээлэл их түгээх боллоо. Энэ талаар тайлбарлаж хэлэхийн өмнө яагаад стандарт хэрэгтэй байдаг вэ, яагаад түүнийг бүх нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар товч тайлбарыг хүргэе
Монгол улс нь 1968 онд батлагдсан Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн нийтлэг шаардлагуудыг даган биелүүлэх үүрэг хүлээсэн улс дэлхийн 100 шахам улсын нэг билээ. Энэхүү конвенци болон түүний шинэчилсэн хэлэлцээрүүд, дагалдан гарсан зохицуулалтуудын дагуу эдгээр улс орнууд замын хөдөлгөөний дүрэм болон тухайн улс орны авто зам дээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж зохицуулж байдаг. Манай улс ч энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол улсад зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй техникүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж MNS4598 стандартыг боловсруулан мөрддөг. Уг стандарт нь анх 2003 батлагдан, 2011, 2020 онуудад нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөж байгаа билээ.
Автозамын стандарт бус ашиглалт буюу даац хэтрүүлэн ачсанаас үүдэн зам, замын байгууламж маш ихээр эвдэрч зөвхөн замын засвар арчлалтанд жил бүр 40-50 орчим тэрбум төгрөг зарцуулж, замтээврийн ослын улмаас жил бүр 500 шахам Монгол хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсаар байна.
Хүн бүр автозамын хөдөлгөөнд жолооч эсвэл зорчигч байдлаар оролцдог бөгөөд энэхүү стандарт хэм хэмжээ нь та бидний аюулгүй байдал, амьд явах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндсэн суурь зохицуулалт болж байдаг билээ.
Гэтэл сүүлийн үед стандарт бус 17м урттай чиргүүл бүхий (Semi trailer) хэсэг бүлэг нөхдүүд нийлж сошиал сүлжээг ашиглан 2003 оноос өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн хагас чиргүүл нь 12м, хагас чиргүүл бүхий автоугсрааны зөвшөөрөгдөх уртын хэмжээг 16.6м -с ихгүй байна гэсэн заалтыг эсэргүүцэж стандарт бус тээврийн хэрэгслийн автозам болон нийгэм, олон нийтийн аюулгүй байдалд учруулах хор хохирлыг үл тоон өөрсдийн бизнесийн эрх ашгийг тэргүүнд тавьж олон нийтэд илт буруу ташаа мэдээлэл түгээж иргэдийг турхирч байгаа нь хариуцлагагүй бас харамсалтай.
Эсэргүүцэж буй цөөн бүлэг хүмүүсийн нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зураг бичлэг нь гэсэн Монгол улсын иргэн таны, бидний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрхэд ноцтой халдсан нийтийн өмчийг эвдэн сүйтгэх тодорхой утга агуулыг илэрхийлсэн байгааг эрхэм уншигч та тунгаан болгоох буй заа.
Хагас чиргүүлийн уртыг хэмжихдээ чирэгчтэй холбогдох механизмаас хойш хэмждэг гэх мэт энгийн ойлголтуулыг ч судлаж мэдэхгүйгээр олон нийтийг хууль бус шаардлагадаа хамаатуулах нь олон нийтийн техникийн мэдлэггүй байдлыг нь ашиглах хуулийн хариуцлагатай гэдгийг та бүхэн тунгаах бизээ. (Зураг 1)
Даацыг хэрхэн хэтрүүлж ачиж замыг эвдэлдэг талаарх олон баримтыг үл нуршин стандартыг эсэргүүцэж буй цөөн тооны бүлэг хүмүүсийн стандарт бус чиргүүлээр ачсан, өөрсдөө нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зургуудаас хуулбарлан оруулсан болно.
Стандартаа мөрдөж замаа хайрлацгаая
26/02/2021
Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2020
4.14
залагддаг тэнхлэг /чиргүүлийн/
эргэх үед чиргүүлийн эргэлтийн радиусыг өөрчлөх зориулалттай механизмаар тоноглогдсон тэнхлэг
#БүхНийтээрээСтандартааМөрдөцгөөе
26/02/2021
5.8.1.2. Автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:
ХАГАС ЧИРГҮҮЛ 12м байна
:2020
26/02/2021
Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2020
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар батлав.
Энэ стандарт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
1. Зорилго
1.1. Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газраас олгож буй QR кодын тухай, түүнийг хэрхэн ашиглах тухай мэдээллийг ТЦАлбанаас хүргэж байна.
24/11/2020
MNS4598 стандарт дахь НАМ АРАЛТАЙ ЧИРГҮҮЛ заалтыг өмнө хэрэглэгдэж байсан болон одоо хэрэгжиж байгаа мөн өөрлөлтийн төсөлд хэрхэн тусгасан байдлыг харьцуулав.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Culinary Team
Attire
Website
Address
Ulaanbaatar
