Botschaft der Mongolei

Anrufen Wegbeschreibung Website Kontaktieren Sie die Organisation

Botschaft der Mongolei Embassy of Mongolia in Federal Republic of Germany.

02/11/2026
Берлин хотод оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийн анхааралд!!ХБНГУ-ын нийслэл Берлин хото...
30/10/2026

Берлин хотод оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийн анхааралд!!

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдөр залуучуудын оролцоотой олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Европын зарим хотуудад (Парис, Ром, Барселона зэрэг) өмнө нь зохион байгуулагдсан ижил төстэй жагсаал, цуглааны үеэр нийтийн хэв журам алдагдах, эмх замбараагүй байдал үүсэх тохиолдол гарсан тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой байна уу.

Жагсаал, цуглааны үеэр иргэдийн төвлөрөл үүсэх, авто замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн үйлчилгээнд түр хугацааны хязгаарлалт, өөрчлөлт орох, нийтийн хэв журам алдагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон олон хүн төвлөрсөн бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд тухайн орчмоор зорчихоос зайлсхийх;

2. Аливаа эмх замбараагүй байдал үүссэн тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах;

3. Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хууль ёсны шаардлага, зааварчилгааг дагаж мөрдөх;

4. Авто зам болон нийтийн тээврийн хөдөлгөөний талаарх мэдээллийг урьдчилан шалгаж, зорчих маршрутаа төлөвлөх;

5. Бага насны хүүхэд, өндөр настантай зорчихдоо онцгой анхаарал хандуулж, холбоо барих хэрэгслийн бэлэн байдалд анхаарах;

6. Баталгаагүй мэдээлэл, цуурхалд автахгүй байж, орон нутгийн эрх бүхий байгууллагын албан ёсны мэдээллийг тогтмол авч байх.

Яаралтай тусламжийн утас:

· Цагдаагийн байгууллага: 110

· Түргэн тусламж, гал түймэр: 112

· ЭСЯ-ны шуурхай утас: 017629990069

Жагсаал болох байршлууд:

- Brandenburger Tor (Бранденбургийн хаалга) 14 цагаас,

- Rosenthaler Platz /Kastanienallee, Schönhauser Allee, Danziger Straße/ Prenzlauer Allee 17.30-23.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 06...
30/10/2026

Умард Райн-Вестфален муж улсын Дюссельдорф хотод явуулын консулын үйлчилгээ хэрэгжинэ.

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, БААСАН гарагийн 15:30-18:30 цаг

2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, БЯМБА гарагийн 09:00-13:00 цаг

Хаяг: “Haus der Kulturen Düsseldorf” Yorckstraße 19-23, 40476

ИРГЭД ҮЙЛЧИЛГЭЭ АВАХДАА УРЬДЧИЛАН ЦАГ АВСАН БАЙХЫГ АНХААРНА УУ.

1. Нотариатын үйлчилгээ
а. https://consul.notary.mn/login хаягаар бүртгүүлэн нэвтэрч, итгэмжлэлээ ЭСЯ-руу урьдчилан хянуулахаар илгээх
заавар: https://berlin.embassy.mn/page/1063
б. Гадаад паспортын эхний 2 нүүрийг нэг хуудсанд багтааж хэвлэж авч ирэх
Итгэмжлэл гэрчлүүлэх цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/book/service/10/count/1/

2. Иргэний бүртгэл /Иргэний шинэчилсэн бүртгэл, Төрсний бүртгэл, Гэрлэсний бүртгэл/
а. Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбарыг авч ирэх
б. Хүчин төгөлдөр бичиг баримттай ирэх
в. Хуульд заасан бүрдүүлэх бичиг баримтыг бүрэн авч ирэх
г. Итгэмжлэлээр авах бол урьдчилан ЦАХИМААР /1.а - г уншина уу/ бичиж ирэх
д.Итгэмжлэлийн цаг тусад нь авах шаардлагатайг анхаарна уу.
Иргэний бүртгэлийн цаг авах:
https://httpberlinembassymn.simplybook.asia/v2/book/service/30/count/1/

3. Мөн гадаад паспорт захиалга болон иргэний бүртгэлийн бусад үйлчилгээг Консулын хэлтэс хэрэгжүүлэхээс гадна, иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Иймд иргэд шаардлагатай мэдээлэлтэй https://berlin.embassy.mn/ веб сайтын КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ хэсгээс урьдчилан орж танилцана уу.

Берлин хот
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны
Консулын хэлтэс
2026 оны 10 дугаар сарын 30

28/10/2026
28/10/2026
President Khurelsukh Ukhnaa attended the unveiling of memorial plaques honoring Mongolian writer Natsagdorj Dashdorj and...
28/10/2026

President Khurelsukh Ukhnaa attended the unveiling of memorial plaques honoring Mongolian writer Natsagdorj Dashdorj and German Mongolist Erich Haenisch at Leipzig University during his visit to Saxony.

During his visit to the Free State of Saxony, President of Mongolia Khurelsukh Ukhnaa visited the Institute for South and Central Asian Studies at Leipzig University, where he attended the unveiling ceremony of a memorial plaque dedicated to Natsagdorj Dashdorj, the great writer and founder of moder...

The Mongolian Grand Theatre of National Arts presented “The Beautiful Country of Mongolia” at Berlin’s Deutsches Theater...
28/10/2026

The Mongolian Grand Theatre of National Arts presented “The Beautiful Country of Mongolia” at Berlin’s Deutsches Theater on October 21 during President Khurelsukh Ukhnaa’s state visit to Germany.

As part of the State Visit by President of Mongolia Khurelsukh Ukhnaa to the Federal Republic of Germany, a gala performance titled “The Beautiful Country of Mongolia” by the Grand Theater of National Arts was held on October 21 at the Deutsches Theater in Berlin.

The State Visit of the President Khurelsukh Ukhnaa to the Federal Republic of Germany is ongoing.
28/10/2026

The State Visit of the President Khurelsukh Ukhnaa to the Federal Republic of Germany is ongoing.

German Federal Chancellor Friedrich Merz paid a courtesy call on President Khurelsukh. At their meeting, the two sides exchanged views on expanding and strengthening the Mongolia-Germany Strategic Partnership, translating into concrete action the agreements reached during reciprocal state visits by....

President of Mongolia Khurelsukh Ukhnaa and Federal President of the Federal Republic of Germany Frank-Walter Steinmeier...
28/10/2026

President of Mongolia Khurelsukh Ukhnaa and Federal President of the Federal Republic of Germany Frank-Walter Steinmeier held a joint press briefing following their official talks.

Adresse

Hausvogteiplatz 14
Berlin
10117

Öffnungszeiten

Montag 09:00 - 17:00
Dienstag 09:00 - 17:00
Mittwoch 09:00 - 17:00
Donnerstag 09:00 - 17:00
Freitag 09:00 - 13:00

Telefon

+49304748060

Benachrichtigungen

Erfahren Sie als Erste/r von Neuigkeiten und Aktionen: Wir schicken Ihnen eine E-Mail, wenn Botschaft der Mongolei etwas veröffentlicht. Ihre E-Mail-Adresse wird für keinen anderen Zweck verwendet, und Sie können sich jederzeit abmelden.

Kontaktieren Sie Die Organisation

Nachricht an Botschaft der Mongolei senden:

Teilen

Regierungsdienstleistungen in der Nähe