05/29/2026
“АЗИЙН ӨВ СОЁЛЫН САР”-ЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
🔹Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн яаманд зохион байгуулсан Азийн соёлын өдөрлөгт оролцож, Монгол Улс, соёл, уламжлалаа сурталчилж, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулав.
🔹Өдөрлөгийг нээж Канадын Олон улсын хөгжлийн Төрийн нарийн бичгийн дарга Рандип Сарай үг хэлж, ГХЯ-ны Үнэлгээний газрын захирал Надиа Ахмад арга хэмжээний талаар танилцуулав. Уг арга хэмжээг “Азийн өв соёлын сар”-ын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус улсад суугаа Индонез, Малайз, Балба, Пакистан, Монгол зэрэг улсын ЭСЯ оролцож, эх орноо сурталчилав. Мөн Канадын ГХЯ-ны ажилтнууд Азийн үндэстний хувцасны загвар үзүүлсэн нь сонирхолтой үзүүлбэр болов.
🔹5 дугаар сарыг Канад Улсад Ази гаралтай иргэдийн тус улсад оруулсан хувь нэмрийг үнэлж “Азийн өвийн сар” хэмээн тэмдэглэдэг бөгөөд энэ сард Азийн түүх, соёл, уламжлалыг сурталчлах олон арга хэмжээг улс даяар зохион байгуулдаг билээ.
EMBASSY PARTICIPATES IN THE ASIAN HERITAGE MONTH EVENT
🔸The Embassy of Mongolia in Canada participated in the “Asian Heritage Month: Cultural Fair and Fashion Showcase” event organized by the Global Affairs Canada on May 28, 2026, promoting Mongolia, its culture and traditions, and showcasing Mongolian wool and cashmere products.
🔸The event was opened by the Honourable Randeep Sarai, Secretary of State of International Development, and introduced by Ms. Nadia Ahmad, Director-General and Head of Evaluation, GAC. The event was organized as part of the Asian Heritage Month and hosted diplomatic missions of Indonesia, Malaysia, Nepal, Pakistan and Mongolia to promote their respective countries. GAC employees also held a fashion show featuring national costumes of Asia.
🔸In Canada, the month of May is celebrated as Asian Heritage Month in recognition of the contributions made by Canadians of Asian descent to the country. Throughout the month, many events are held nationwide to promote Asian history, culture, and traditions.
05/22/2026
МОНГОЛЫН СОЁЛ, ХООЛНЫ ӨДӨРЛӨГ БОЛОВ
🔹Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Монголын соёл, хоолны өдөрлөгийг “Оттава хотын олон улсын клуб” байгууллагын гишүүдэд зориулан 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ЭСЯ-нд зохион байгууллаа.
🔹Канад Улсад Азийн өв соёлын сарыг тэмдэглэх хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээгээр “Оттава хотын олон улсын клуб”-ын гишүүдэд Монгол Улс, Монголын ард түмэн, монгол ахуй, зан заншил, түүх, уламжлал, соёлтой танилцах боломжийг олгохыг зорив.
🔹Элчин сайд Э.Сарантогос монгол хоол, үндэсний бүтээгдэхүүнээр дамжуулан Канад Улсад эх орноо сурталчлан таниулах завшааныг олгож буйд Оттава хотын олон улсын клубт талархал илэрхийлэв.
🔹Зочид уламжлалт монгол хоол амтлах төдийгүй монгол хоол хийх явцтай танилцан, хамтран хийсэн нь монгол үндэсний хоолны талаарх ойлголтыг нэмэгдүүлэв. Өдөрлөгөөр мөн Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг танилцуулах, чацарганы амталгаа хийх зэргээр дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг суугаа улсад сурталчлан таниуллаа.
🔹1970 онд байгуулагдсан “Оттава хотын олон улсын клуб” нь Оттава хотод түр оршин сууж буй гадаадын дипломат, бизнес, эрдмийн хүрээнийхнийг Канад Улс, канад иргэд, соёл, ахуй амьдралтай танилцахыг дэмжих зорилготой байгууллага билээ.
🔹“Монголын соёл, хоолны өдөрлөг” нь соёлын сурталчилгаагаар дамжуулан Монгол, Канадын иргэд хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.
EMBASSY HOSTS MONGOLIAN CUISINE AND CULTURE EVENT
FOR I.C.O. MEMBERS
🔸The Embassy of Mongolia in Canada organized a Mongolian Cuisine and Culture Event for members of the International Club of Ottawa at the Embassy on May 22, 2026.
🔸The event was organized during the Asian Heritage Month in Canada and aimed to introduce Mongolia, the Mongolian people, traditional Mongolian lifestyle and customs, history, traditions, and culture to members of the International Club of Ottawa.
🔸Ambassador E.Sarantogos expressed gratitude to the International Club of Ottawa for providing the opportunity to promote Mongolia in Canada through Mongolian cuisine and national products.
🔸Guests not only tasted traditional Mongolian dishes, but also observed and participated in the cooking process, which helped deepen their understanding of Mongolian national cuisine. The event also featured presentations of Mongolian wool and cashmere products as well as tastings of sea buckthorn products, thus promoting goods made by domestic producers in Canada.
🔸Founded in 1970, the International Club of Ottawa is an organization that aims to help foreign diplomatic, business and academic communities temporarily residing in Ottawa become familiar with Canada, Canadian people, culture, and way of life.
🔸The Mongolian Cuisine and Culture Event aimed at strengthening and deepening people-to-people ties between Mongolia and Canada through cultural promotion.
05/18/2026
ОТТАВА ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮД “ГРУВИ ЮРТС” СУУРИНД ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙВ
📕Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канад Улс дахь Монгол Улсын Соёлын элч Ив Балленеггер, Оттава хот дахь монгол сургуультай хамтран хүүхдийн баярыг угтуулан монгол соёл, уламжлал, ахуй, зан заншилтай танилцах аяллыг тус сургуульд суралцаж буй хүүхдүүдэд зориулан 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Александрия хот дахь “Груви Юртс” сууринд зохион байгууллаа.
📘Танилцах аяллын хүрээнд Монгол Улсын Соёлын элч бөгөөд “Груви Юртс” компанийн захирал И.Балленеггер хүүхдүүдтэй хамт монгол гэр барьж, монгол гэр, монгол нүүдэлчний соёл, үнэт зүйлсийн талаар яриа өрнүүлэв. Багш Ж.Дагийнжанчив, Б.Энхтунгалаг нар хүүхдүүдийн дунд “Миний Монгол” сэдэвтэй асуулт, хариултын “АХА” тэмцээн зохион байгуулж, сурагч Э.Нарандулам, Э.Наранлхам нар тэргүүн байр эзлэн “Өргөмжлөл” хүртэв.
📗Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд эх хэл, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, Канад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёл, уламжлалын мэдлэгийг дэмжих зорилгоор тус ЭСЯ-наас санаачлан зохион байгуулсан уг танилцах аялалд Оттава дахь монгол сургуульд суралцаж буй хүүхдүүд, тэдний эцэг, эх, багш нар, ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.
CHILDREN OF THE MONGOLIAN SCHOOL IN OTTAWA TAKE A FIELD TRIP TO “GROOVY YURTS”
📕In celebration of Children’s Day, the Embassy of Mongolia in Canada, together with Yves Ballenegger, Cultural Envoy of Mongolia in Canada, and the Mongolian school in Ottawa, organized a field trip to the “Groovy Yurts” farm in Alexandria on May 16, 2026. The theme of the field trip was Mongolian culture, traditions, customs, and nomadic lifestyle.
📘Cultural Envoy of Mongolia and Director of “Groovy Yurts,” Yves Ballenegger, assembled a traditional Mongolian ger together with the children and spoke with them about Mongolian gers, nomadic culture, and traditional values. Teachers J.Dagiijanchiv and B.Enkhtungalag organized a quiz competition “My Mongolia” among the children. Students E. Narandulam and E. Naranlkham won first places and received certificates of recognition.
📗The field trip was initiated by the Embassy under the “World Mongolians” program implemented by the Government of Mongolia. Its purpose was to promote the Mongolian language and cultural heritage, and to support the knowledge of Mongolian language, culture, and traditions among Mongolian children living in Canada. Students of the Mongolian school in Ottawa, their parents, teachers, and embassy staff, participated in the event.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Groovy Yurts
05/09/2026
ЭЛЧИН САЙД НОВА СКОШИА МУЖИД АЖИЛЛАВ
🔹Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 5 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Канад Улсын Нова Скошиа мужийн нийслэл Халифакс хотноо ажиллаж, Канад Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан тус улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан Нова Скошиа муж дахь эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээнд оролцов.
🔹Энэ хүрээнд Элчин сайд тус мужийн Амбан захирагч Майк Саважтай ёслолын уулзалт хийж, Ерөнхий сайд Тим Хьюстон, Хууль тогтоох ассамблейн дарга Дэниелл Баркхаус, Шадар сайд Барбара Адамс болон тус мужийн засгийн газрын эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгалийн нөөц, кибер аюулгүй байдал зэрэг асуудал хариуцсан албан тушаалтнуудтай ярилцаж, санал солилцов.
🔹Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Нова Скошиагийн бизнесийн төлөөлөл манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахын сацуу Дальхаузийн Их сургуульд “2+2” хөтөлбөрийн хүрээнд манай улсаас оюутнууд суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, цаашид оюутан сургах хүрээг тэлэх, тээвэр, логистикийн чиглэлд хамтран ажиллах боломжийг судлахаар ярилцав.
🔹Канад Улсад суугаа нийт 40 гаруй улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн оролцсон дээрх арга хэмжээний хүрээнд Элчин сайд Э.Сарантогос мөн өндөр технологи, батлан хамгаалах салбарын инноваци, эрүүл мэндийн судалгаа зэрэг чиглэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Халифаксын боомтыг үзэв.
🔹Нова Скошиа муж нь эрүүл мэндийн инновацийн хаб байгуулахын сацуу сүүлийн үед хиймэл оюун ухаан, сансрын технологи, далай дээр эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд Халифакс боомт нь том оврын хөлөг онгоц хүлээн авах чадвартай гүн устай боомт юм.
AMBASSADOR VISITS NOVA SCOTIA
🔸Ambassador E.Sarantogos visited Halifax, the capital of Nova Scotia, Canada, from May 6-8, 2026, to join the mission organized by the Global Affairs Canada for Heads of Diplomatic Mission to Canada to promote economic relations and cooperation with Nova Scotia.
🔸During the visit, the Ambassador had a brief meeting with Nova Scotia’s Lieutenant Governor Mike Savage and participated in the discussions and exchanged views with Premier Tim Houston, Speaker of the House of Assembly Danielle Barkhouse, Deputy Premier Barbara Adams, and provincial government officials responsible for energy, agriculture, health, natural resources, cybersecurity, and other sectors.
🔸During the meetings, Ambassador E.Sarantogos noted her satisfaction with representation of the Nova Scotia’s business sector in Mongolia through investment in mining sector. She also underlined that Mongolian students are studying at the Dalhousie University under the “2+2” program. Ambassador emphasized the need for expansion of opportunities for student exchanges and for exploration of cooperation potentials in transportation and logistics sector.
🔸As part of the visit, which brought together Heads of Diplomatic Mission from more than 40 countries accredited to Canada, Ambassador E.Sarantogos also visited hubs specializing in high technology, defense innovation, and health research, and toured the Port of Halifax.
🔸Nova Scotia has established a health innovation hub and is progressing in artificial intelligence, space technology, and marine energy production. The Port of Halifax is a deep-water port capable of accommodating large vessels.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
05/08/2026
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС "АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГО"-ЫГ 2026.04.15-2026.05.15-НЫ ӨДРҮҮДЭД УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогод хамрагдана.
Мөн Үндэсний Статистикийн Хорооны 7015-1212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд асууж тодруулах зүйлс байвал дээрх утсаар холбогдох боломжтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.
05/08/2026
ДАЛЬХАУЗИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
🎓Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 5 дугаар сарын 6-8-ны өдөр Канадын Нова Скошиа мужийн нийслэл Халифакс хотод ажиллах үеэрээ Дальхаузийн Их сургуулийн Ерөнхийлөгч Ким Брукс, мөн тус их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Олон улсын хөтөлбөр хариуцсан захирал Т.Норовсамбуу, түүнчлэн санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав.
📚Уулзалтаар Элчин сайд Дальхаузийн Их сургууль ба манай их сургуулиудын хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, монгол оюутан сургах боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, профессор Т.Норовсамбуу, монгол оюутнуудад амжилт хүсэв.
📖Дальхаузийн Их сургууль нь манай Санхүү, эдийн засгийн их сургуультай “2+2” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд уг сургуульд одоогоор 17 монгол оюутан суралцаж байна. Тус их сургууль нь 4 кампустай, 13 факультеттэй, 21 мянган оюутантай, үүний 23 хувь нь гадаад оюутан сурдаг бөгөөд далайн судалгаа, эрүүл мэнд, цэвэр эрчим хүч, инженер, цахим инноваци, эдийн засгийн чиглэлээр түлхүү мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм.
MONGOLIA COOPERATES WITH DALHOUSIE UNIVERSITY
🎓During her visit to Halifax, the capital of Nova Scotia, Canada, from May 6–8, 2026, Ambassador E. Sarantogos met with Dalhousie University President Kim Brooks as well as Professor of the Department of Economics and International Programs Director T.Norovsambuu and some Mongolian students majoring in finance and economics.
📚During the meeting, the Ambassador discussed expanding cooperation and relations between Dalhousie University and Mongolian universities, as well as increasing opportunities for Mongolian students to study there. She also wished Professor T. Norovsambuu and the Mongolian students continued success.
📖Dalhousie University is successfully implementing a “2+2” program with the University of Finance and Economics of Mongolia, and currently 17 Mongolian students are studying at the university. The university has four campuses, 13 faculties, and 21,000 students, of whom 23 percent are international students. It is particularly known for training specialists in marine research, health sciences, clean energy, engineering, digital innovation, and economics.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Dalhousie University
04/30/2026
БНСУ-ААС КАНАД УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЛИМ КИ-МО МОНГОЛ УЛСЫН ЭСЯ-НД ЗОЧЛОВ
🔹Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лим Ки-Мог ЭСЯ-нд хүлээн авч, нөхөрсөг уулзалт хийв.
🔹Талууд Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ Канад Улсад суугаа Ази, Номхон далайн орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын бүлгийн хүрээнд хамтран ажиллах, Канад Улстай иргэд хоорондын найрамдал, хэлхээ холбоог бэхжүүлэх зэрэг сэдвээр ярилцав.
🔹Элчин сайд Лим Ки-Мо нь Бразил, Аргентин улсуудад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай дипломатч ажээ.